Чамайг минь хүмүүс ууртай ширүүн гэх юм
Чадахгүй юм нь олон гэж дуу алдан шогшрох юм
Бусдад ихэрхэж онгирч явдаг гэлцэх юм
Бэлэн юман дээр туйламтгай гэж зэмлэх юм
Би гэвч тэр бүхнийг олж харахгүй юм
Билиг төгс насны хань минь л хажууд минь байх юм
Эрх наддаа чи минь жинхэнэ эр хүн
Энрхий наддаа амьдралд ганцхан заяах хайр
Үүрдийн жаргал, зовлонг хамт хуваалцахаар
Үнэн сэтгэл бат оршихын билэгдэл болж
Хайрын орчлонд барьц алдан хөл тавихдаа
Хань чи минь наддаа бүхэл орчлон болж ирсэн
Дурлалын бурхад бид хоёрыг онцолж харвахад
Дуулим хорвоо баярлаж нараар мишээж гийсэн
Дуугарч цөхөн хоёр биенээ ойлгож ядах үед
Дуугаан хурааж үүлэн хөшгөө сэмхэн татсан
Дууч шувууд шүлэгч салхи нь
Дуу найргаа хөглүүлэн эгшиглүүлсэн
Огторгуйн заадсаас онгон тал хүртэлх
Орчлонг эзэгнэгч чи миний хайр аа
profile