Тэр нэгэн намуухан үдэш чамайг би анх харсан

Тэргэл сарны мөнгөн туяан дор чамтайгаа анх учирсан

Уянгалаг чиний хоолойноос ундрах ухаалаг яриаг чинь шимтэн сонсохдоо

Учрал бэлэглэсэн ариухан хайр минь гэж амандаа би шивнэсэн

Өрөөл бусдаас харамлаж чамайг би хайрладаг

Өөртөө жаргал авчрах гэж чамдаа л улам тэмүүлдэг

Насаараа чи намайг хайрлахгүйгээс хойш

Наадаж тоглоод юу хийнэ, харагдахын нэмэр

Нандин хайраа надад зориулаагүйгээс хойш

Намайг үнсээд юу хийнэ, сэтгэл дотносхын нэмэр

Хорвоод чи бид хоёр ханьсахгүйгээс хойш

Хүлээж угтаад юу хийнэ, хайр өнчрөхийн нэмэр

Сэтгэл зүрх минь хамхуул шиг хийсэн одож

Сэргэлэн чиний харцанд тээглэн хоцровч

Сэвшээ салхи улам ширүүсэн догширч

Сайхан чамайг надаас улам холдуулсан юм

Явдаа одоо хайрт минь

Яаралгүй харамсалгүйгээр яваарай

Ялдамхан зангаараа үлдсэнийг минь марталгүй

Яруухан дурсамжаа зүрхнээсээ гээлгүй яваарай

Эргэх хорвоо энэрэнгүй эмзэг насны минь хайр чи

Эргүүлж нэгэнт болохгүй эртний нандин дурсамжийн

Энэлж явдаг бодлыг минь эргэж сэдрээлгүй холдооч

Харах нүд минь наран болж чамайг ширтэнэ

Хайрлах зүрх минь саран болж чамайг гийнэ

Холын хол байлаа ч хонгор зүрх минь дагаад л явна

Харин чамайг зугтвал хайрын нулимс минь

Хагацлын бороо болж чам дээр урсах болно

Чимээгүй хайрлах хайр минь чамтай үүрд хамт

Надаас чи холдоогүй хирнээ хүртээгүй

Мөнхийн хайрандаа бүүвэйлсэн хирнээ нойрсуулаагүй

Надад чи жаргал бэлэглэсэн ч нүглээ нуусан

Дурлал чамаар дутаагүй хирнээ би ганцаардсан

Дундуур хирнээ дүүрэн жаргалтай би амьдарсан

Дурлаагүй хирнээ дасгаж чи намайг зовоосон

Цас бударсан тэр нэгэн үдшээр

Цаг хугацаатай нэгэнт хөвөрч одсон

Цаглашгүй их хайрын минь өнчрөөн

Цасан ширхэг шиг хайлан одсон хайрт минь

Чиний дурсгаж үлдээсэн дэвтрээс чинь

Чинийхээ хэлж байсан үгийг хайлаа

Нулимс унаган чамайгаа санан уйлдаг байснаа дурссаар

Нууцхан сэтгэлдээ чамайгаа хайрлан дурссаар

Хүлээгээд хүлээгээд ирээгүй чамайг

Хүнийх болсон гэж бодож би мартая

хүүхэд багын нууцхан хайраа

Хүрэн зүрхнээс үргээж мартая

Намрын бороо зөөлөн шивэрнэ

Нандин хайраа миний хайраа

Цэн шувууд өрнийг зорино

Цээжин дотроо уйлахгүй юм шүү

Хамт байхдаа би чамайг ойлгосонгүй

Хол явахад чинь санана гэж бодсонгүй

Гэвч зүрх минь чинийх байсан

Ганцхан чамайгаа сэтгэлдээ хайрласан

Би чиний зөөлөн гар болмоор байна

Өөрийгөө зурах гэсэн юм

Болор жүнзтэй дарс болмоор байна

Чамайг согтоож үзэх гэсэн юм

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог