Уйтгарт шүлэг
Бүүдгэр манантай бороотой өдөр дуртай
Буман жил үргэлжлэхийг мэдэхгүй
Бүлээн зүрхэндээ гуниг үерлүүлж
Бодлын далайд хааяа живэх дуртай
Хайрлах байсан үедээ хайрлаж чадаагүй болохоор
Харууслын дурсамжин дунд дуугуй гэлдэрнэм
Хэлж ирээгүй учирал байсан бид
Хатуу хорвоод гоморхоод ч яалтай
* * *
Тас харанхуй чив чимээгүйтэй хослоно
Чив чимээгүй хүйтэн салхиар үлээнэ
Хүйтэн салхи чиний бодлоор намайг эзэгнэнэ
Чиний бодол дүүрэн гунигаар сэтгэл зүрхийг минь
бүр мөсөн эзэгнэнэ.
Батунка2009,Кореа


feХатуу хэлхэд үнэн
Хөрч чадахгүй миний сэтгэл
Хайраар учирч хүслээрээ амьдардаг хорвоод
Хүний дээдээр боддог бодол минь чи билээ
Хоногоор холдож хааяа инээх аядах чиний царайнд
Хүйтэн жавар хургаж хүрэн зүрх минь хайрагдаж явна
Бүүдгэр нарны илчинд бие минь бүлээцдэг
Будан татаж бороо асгархад ч халуухан.
Бусдаар юу ч илүү хүсэхгүй,хүсээгүй
Би чиний хайраар дутаж даарч явна даа
Хүйн холбоотой юум шиг чамд би татагдахдаа
Хүсэл мөрөөдөл бус хяслаар боогдож
Хайр үгүй болсон хуурамч халамжинд
Хайрагдахдаа даарч л явна
Бүсгүй чиний янаг аалинд уярч,
Булиглах зурхэндээ согтож орхидог байсан
Хонгор чиний харцны сольбоонд
Хүйт даахдаа хөлдөж явна миний зүрх
Намрын хүйтэн бороонд
Нимгэн хувцасандаа даараагүй
Нулимсан дундаа сэтгэл бөмбөрч
Намайг гэх хайр үгүйд
Нулимс минь задгай урсаж
Нууцлах аргагүй даарч явна
Өвөл зунгуй урсах цас бороонд
Өдөр бүхэн даардаг болжээ
Өнгөтэй бүхэн үгүй болж
Өөрийн эрхгүй юуны төлөө
Өр зүрх мөстөнө вэ???
л
надруу битгий тэгж хар
нуугдсан гуниг сэдэрч
нулимсан дундах шаналал
намайг л тойрон эргэлдэх болно
надруу битгий тэгж хараач
нуурын шувууд эргэн ирж
намрын мод нахиалчина
хайрын тухай хэзээ ч бүү ярь
харууслын түүх эхэлж
хамгийн тэнэг хүүгийн үлгэрийг
хэн бүхэн ярьцгаах болно