Сэтгэлд минь наран мандахаа больчихжээ
Сэрүү унах болоогүй л байлтай
Бүдрээд унасан чулуу болгон нулимстай болжээ
Бүрэнхий үдшээр гунигын дуу аялаагүй л байлтай
Бүүдэн сүүдэн  амьдралд сөхрөөд босохоо больчихжээ
Бүсгүй нимгэн заяандаа ам бардаагүй л байлтай
Бүжин сарны доор амрагтаа эрхэлж нялхрахсан
Бүлээрээ сэтгэл хангалуун инээд цалгиаж амьдрахсан
Цацлын мянган цацрагаар өглөөн нарыг угтахсан
Цайны дээжээ аягалаад ханьдаа өргөж барихсан
Өндөр настай ээждээ үнсүүлээд дандаа эрхлэхсэн
Үдэш оройн цагаар үрдээ үлгэр ярихсан.... 

 

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.