Бичлэгийн тоо 5,522
ажаад байхад аавууд ер нь асгартал уйлж чаддаггүй болохоороо л
аадрын үүл шиг барайсаар байгаад арай л эрт явчихдаг юм шиг
анзаараад байхад эрчүүд ер нь ариустал уйлж чаддаггүй болохоороо л
амидралын гашууныг залгисаар байгаад арай л богинохон наслаад байх шиг
өнчирөл хагтсал узэж өвдөг сөхөрч байбч
өвчин эмгэг тусаж өр ширэнд оровч
өглөө ярисан хүндээ маргааш битгий ярь
өө хөөрхий халаглуулж өрөвдүүлж битгий амьдар
өнөөдөрийн энэ зовлонг үлдээж энд нь орхи
өр зүрхээ өвтгөн өвөртөлж битгий амьдар
хүрэл чулуун хөшөө шиг хүрэнтэж битгий суу
хүнээс ичээд байвал хөдөө очоод уйл
хөрст дэлхийн цээжинд эрхэлж нялхарч тайвшир
ган тайлах хурийн аянга цахилгаан шиг орил
гар хөлөө савчин галзуу юм шиг уйл
манантай энэ өдөрийг мартаж энд нь үлдээ
маргаашын сайхан өдөр үргэлжилүүлж битгий гутар
тэмүүлэх сэтгэлийн жолоо алдаж тэрийг л ганц хан санаад байсан ч
тэвэрсэн дэр хацар хайрч тэсэхийн аргагүй ганцаардаж байсан ч
орхиод явсан бүсгүйг олон битгий гуй
орь залуугын хайрандаа боолчилогдож битгий амьдар
энэ өдрийн гунигийг энд нь одоо үлдээ
энгэр цээжээ дүүртэл эвхэж битгий хадгал
ааш зангаа хувиргаж архинд битгий дурла
анд сайн нөхөрөө дуудаж ирүүлээд уйл
аргадаж учирлах үгийг нь сонсож суугаад ухаар
дандаа биш ч өнөөдөр дарс шимж тайтгар
дараагийн сайхан өдөр үргэлжилүүлж битгий уу
өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд гомдовч
өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
өөдрөг эхэлсэн ажилаа үргэлжилүүлж заавал дуусга
өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар
урам хугарсан өдөрийг унтуулж энд нь үлдээ
уушиг цээжээ өвдтөл удаан битгий хадгал
урсах гашуун нулимсийг өөрөөсөө битгий харамла
уйлмаар ийм өдөр уужирталаа сайн уйл
угтах сайхан маргааш үргэлжлүүлж битгий уйл
