Бичлэгийн тоо 5,522
Бодлын үзүүрт уярал авчирдаг шүлэг хайлдгийг тань мэднэ
Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Болжморын дуутай шүлэг тэрлэдгийг тань харин мэдсэнгүй
Бууж мордохын хөх орчлонд бусдаас ялгарах найрагч яваарай
Зөв газраас зөөлөн эхэлсэн найргийн ухаан тань өндөр байг ээ.
Ингэдэг бол сайхан
Шаналтлаа хүнд дурлачихаад шархаа гурав долоогоод эдгэдэг бол сайхан
Шартатлаа архи уугаад санааширлаа ганц гөвөөд мартдаг бол сайхан
Уйлтлаа хүнд дурлачихаад уйтгараа гурав үлээгээд хөөдөг бол сайхан
Улалзан асах сэтгэл рүүгээ улаан дарс цутгаад л унтраадаг бол сайхан