SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

COMPUTER****

S/W Уншсан 1467 vote 0 2011.04.27 11:32:37
Юм хийх гэхээр л компьютер тань гацаад болохгүй байна уу?
Тэгвэл бид таньд туслая.
Бид:
Вирустэж. үйлдэлийн систем нь гэмдсэн компьютер форматлаж.
вирус устгаж хэрэглээний болон бусад програмуудыг гэрт чинь очиж суулгаж үйлчилэе~!

Ансан болон Сувонтой ойрхон бол сайн.
 
Утас: 010-4587-1123

Монгол эр хүн та хаана байна


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
“Эр бор харцага”-ыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугатаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би.

Минж боржигон овогт Батсайханы Баттөгс

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4491085/b79/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
1247 IT-news shine computer hyamd uneer avna. utas: 010-5266-0098 forus 2011-05-04 1340
1246 IT-news ene saitaas mongoo absan humuusiin ners: zaabal haraarai!!!!! tamir02 2011-05-04 1606
1245 IT-news НЭМЭЛТ ОРЛОГО NBT 2011-05-03 1102
1244 H/W HYAMDAR LIIG TA ENDEES L MEDREKH BNO, OROOD UZ.....32-47" LED, LCD **MGL гишүүн* 2011-05-03 1156
1243 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-05-03 1192
1242 H/W Хэрэглэгчийн хүсэлтээр манай копани 5сарын 25 хүртэл FULL HD LCD TV-iig 32 inch 460000w, 37 inch 620000w, 42 inch730000w нийлүүлэх боллоо:р010-5810-5503 khukh 2011-05-02 1345
1241 game buudliin arbait bn enkhbadrah 2011-05-02 1256
1240 H/W Орифлэйм Косметикс 2011 < 2011,04,24-2011,05,15 > Shinee_uB 2011-05-02 1098
1239 H/W Итали улсад үйлдвэрлэгдсэн электрөн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна Shinee_uB 2011-05-02 1152
1238 H/W Таньд хэрэгтэй бидэнд тустай та ороод л үз..SUPER санал Shinee_uB 2011-05-02 1182
1237 H/W солонгос улсад ажилч амьдарч байгаа монголчуудаа эрүүлжүүлий Shinee_uB 2011-05-02 1524
1236 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-05-02 1181
1235 game 18,19,22,23 inchtei LCD monitor zarna. 010 9257-9374 chak_love_kiss 2011-05-01 1674
1234 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-05-01 1099
1233 H/W NiKON DIGITAL HAMGIIN HYAMDAAR 450000, TA YARAGTUN.... **MGL гишүүн* 2011-05-01 1060
1232 game Ynzluulii shagnaltai XaP.XaC 2011-05-01 1031
1231 IT-news zaluusaa interneteer $ oltsgooe tamir02 2011-04-30 1160
1230 IT-news Таньд хамгийн их хэрэгтэй G-THINK 2011-04-29 1022
1229 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-28 1167
1228 IT-news SK -KT ИНТЕРНЕТ ТӨЛБӨРГҮЙ БОНУСТАЙ ХОЛБОЛТ БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРЬЦАА БАЙХГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.МӨНГӨН УРАМШУУЛАЛТАЙ mon_so0822 2011-04-28 1041
1227 H/W TV BIG SALE+SHARAH SHUUGEE+HANAND OLGOGCH ORIGINAL MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР **MGL гишүүн* 2011-04-28 992
1226 IT-news Hyamhan computer zarna! chinuu 2011-04-27 1317
1225 H/W Ta notebuuken deeree undaa asgachij geed hetsuu bna uu? Bid hamgaalaad uge ? 010-5810-5503 khukh 2011-04-27 1137
1224 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-27 1222
» S/W COMPUTER**** Mong0lz 2011-04-27 1467
1222 IT-news Smart phoned gmobile-n dugaar suulgasan hun bnuu tuslaach plz [2] Dominic 2011-04-27 23719
1221 IT-news COMPUTER< NOTEBOOK DUUDLAGAAR MASH HYAMD MERGEJILIIN UNDUR TUWSHIND ZASWARLANA Dominic 2011-04-26 1622
1220 H/W SK -KT ИНТЕРНЕТ ТӨЛБӨРГҮЙ БОНУСТАЙ ХОЛБОЛТ БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРЬЦАА БАЙХГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ.МӨНГӨН УРАМШУУЛАЛТАЙ mon_so0822 2011-04-26 1018
1219 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-26 1313
1218 H/W 2011onii 4sariin shine model SAMSUNG ZIPEL 2011 NEW **MGL гишүүн* 2011-04-25 982
1217 game PSP tei humuus tuslaach XaP.XaC 2011-04-24 1276
1216 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-24 1883
1215 S/W Computer, notebook дуудлагаар... Mong0lz 2011-04-24 1163
1214 S/W SALE BONUS 2011 Хамгийн Хямд Хамгийн Найдвартай!!!! samsung ZIPEL 682L хөргөгч , Full HD LED TVьINTERNET-ээ үнэгүй холбуулаад бэлэгээ аваарай!!! SAMSUNG NOTEBOOK 2011-04-24 1110
1213 H/W Та бүхэнд Итали улсад үйлдвэрлэгдсэн таны цусны даралтыг хэмжигч дижитал аппаратыг танилцуулж байна G-THINK 2011-04-23 1197
1212 IT-news УРИЛГА: 7 ХОНОГТ 400$ НЭМЭЛТ ОРЛОГОТОЙ БОЛГОЁ !!! NBT 2011-04-23 1106
1211 H/W *****Кяямдхаан зарёооо***** Mong0lz 2011-04-22 973
1210 H/W VNEGVI ИНТЕРНЕТ ХОЛБОЛТ mon_so0822 2011-04-21 1026
1209 H/W 32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!! **MGL гишүүн* 2011-04-20 948
1208 H/W ИТГЭМЭЭРГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ ҮНЭ!!!! Mong0lz 2011-04-20 1816
1207 game Xuuxdiin skate zarna 0107616-6191 tsepatra 2011-04-19 1796
1206 H/W 490'000 WON - INTEL DualCore 2011onii shine zagvar Tsoo shine HP COMPAQ brandiin notebook hyamdarsan bn shvv!!!! nnn2008nnn 2011-04-19 1496
1205 IT-news interneteer mongo oloh bolomj bna. 1reklam 5$ tamir02 2011-04-18 1047
1204 H/W Dell brand 700000 w duol core hurd 2.13ghz,ram 4gb,hdd 320gb shini notebookuud irlee. 010-58-10-5503 khukh 2011-04-18 1039
1203 H/W VNRGVI ИНТЕРНЕТ ХОЛБОЛТ mon_so0822 2011-04-18 1396
배너신청
자생병원

배너신청