SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Shortcut нь софтвер дахь бидний
үйлдлийг хялбарчилж, хурдан болгож өгдөг. Shortcut товчнууд нь ихэвчлэн
Alt, command key, Ctrl+ Shift, эсвэл Shift дан үсгүүдийн нийлбэрээр
хийгддэг. Түүнчлэн "ALT+S" нь ALT товчийг дарж байх явцад S дарснаар
Shortcut-г гүйцэтгэнэ гэсэн утгыг илэрхийлж бйдаг.
Энэ хуудсан дээрх
жагсаасан Shortcut товчнуудыг та доогуураа зураастай байгаа үсгүүдээс
харан хийж бас болно. Жишээ нь: Доорх зурган дээр File сонголт дээрх F
нь доогуураа зураастай байгааг та анзаарч байгаа байх энэ нь ALT+F гэж
дарвал файл меню руу орно гэсэн үг юм. (Зарим програмууд ALT товчийг
удаан дарснаар сонголтуудыг харуулах тохиргоотой байдаг ).Мөн та доорх
зурагнаас зарим Open болон Save гэсэн сонголтуудын Shortcut нь ил
байгааг харж болно. Ctrl+O-г дарахад Open меню гарна гэх мэтчилэн.
Shortcut-уудыг хэрэглээд ирэхээр та хэд хэдэн үйлдлийн Shortcut нь адилхан байхыг анзаарах болно.
Үндсэн Shortcut товчнууд
Доор
ихэнх софтвер болон компьютерт хэрэглэгддэг Shortcut товчнуудыг жагсаан
бичлээ. Бид таньд эдгээр товчнуудыг цээжлэх буюу байнга хэрэглэж
заншихийг зөвлөж байна. Энэ нь мэдээж компьютер дахь таны хөдөлмөрийн
бүтээмжийг дээшлүүлнэ.
Alt + F Хэрэглэж байгаа програмын File меню
Alt + E Хэрэглэж байгаа програмын Edit меню
F1 Windows програмын туслах хэсэг
Ctrl + A Бүх текстийг сонгох
Ctrl + X Сонгосон хэсэг дахь Cut
Shift + Del Сонгосон хэсэг дахь Cut
Ctrl + C Сонгосон хэсэг дахь хуулалт
Ctrl + Ins Сонгосон хэсэг дахь хуулалт
Ctrl + V Paste хийх
Shift + Ins Paste хийх
Home Тухайн хэсгийн эхлэл хэсэгт очих
Ctrl + Home Документийн эхлэлд очих.
End Тухайн хэсгйин төгсгөл хэсэгт очих
Ctrl + End Документийн төгсгөлд очих
Shift + Home Тухай байрлалын эхлэл хэсгийг тодруулах
Shift + End Тухай байрлалын төгсгөл хэсгийг тодруулах
Ctrl + Left arrow Нэг үгийг зүүн хэсэгт шилжүүлэх.
Ctrl + Right arrow Нэг үгийг баруун хэсэгт
Internet Explorer дэхь Shortcut товчууд
Shortcut Товчнууд Тодорхойлолт, хэрэглээ
Alt + Left Arrow Хуудсыг буцаах
Backspace Хуудсыг буцаах
Alt + Right Arrow Хуудсыг явуулах
F5 Хуудас, хэсгийг сэргээх
F11 Хэрэглэгдэж байгаа вебсайтыг бүхлээр харах, эргээд энэ хэлбэрээс гарах
Esc Хуудсыг зогсоох, түр хүлээлтээс гарах
Ctrl + (- or +) Фондын хэмжээг ихэсгэх багасгах '-' дарах нь багасгах +' нь ихэсгэх
Ctrl + Enter Веб хаягийг хурдан гүйцээх. Жишээ нь omputerhope гэж bar дээрээ бичээд CTRL + ENTER дарахад www.computerhope.com вуб рүү орно.
Ctrl + D Нээлттэй байгаа веб хуудсыг Favorite –д нэмэх
Ctrl + I Боломжтой bookmarks-г харуулах.
Ctrl + N Шинэ window browser нээх
Ctrl + P Тухайн вебийг хэвлэн гаргах
Ctrl + T Шинэ tab нээх
Ctrl + F4 Тухайн сонгосон tab-г хаах
Ctrl + Tab Tab хооронд орох
Spacebar Веб хуудсыг доош нь зөөх
Shift + Spacebar Хуудсыг дээш нь зөөх
Alt + Down arrow Текст хайрцган дахь бүх эхний текстүүдийг харуулах