自动登录
Жаргалтай нарны цацрагийгТоонон дээрээ аргамжижЖавартай шөнийн гурван одыгТотгон дээрээ залсанНар зөв монгол заяанд уйлж төрөхөдНадаар эх орон минь дутаагүй ээ,Тотго босго хоёроороо дэмнүүлжТоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд
Аав суудалт уулс нь салхиараа дэмнэжАлтан нар хүртэл цацрагаараа дэмнэжЭхний мөрөө газар баярлуулан гишгэхэдЭх орон минь надаар дутаагүй ээ!Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэнБалга цус амины үнэ мэдэхгүй намайгДовон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээДотроо их томдож, омголон явахадЧамаас ч илүү үрсийнхээ сүнсийгУулс дундаа бүвэйлж байдаг юм гэжЧангахан зандарсан аавын харц шигУхаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ .Надаар дутаагүй эх орноороо харинНасаа үдтэл би дутаж амьдарна,Хэнз яргуй аргалын үнэртэйХээрийн салхиар дандаа би дутдагДөрөөн дээр сүү дусаасан учралын харгуйтай,Дөрвөн улиралаар нь үргэлж би дутдаг аа,Сүүлчийн амьсгал нь толгод болсонАаваараа би дутдагСүүн цацал бүхэн нь цэцэг болсонБурхан ээжээрээ дутдагМорь буусан дөрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэнМонголоороо би дутаж амьдрахын учирСүүдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо чСүнс минь танаар л дутна, эх орон минь ээЖ.Мөнхбат : Дутах эс дутахын шүлэг
Надад юу ч байхгүйБаян хоосны зовлон багаасаа л амсажБайх байхгүй дунд байгаагаараа л амьдарчСогтуу ухаан шиг амьдралын дэнсэнд биСохор зоос ч үгүй алхадагНадад юу ч байхгүй ээАгтын нуруунд зоохХүйтэн мэстэй болохгүйн тулдАмиа бодсон тийм хүний мөстэй болохгүйн тулдАтаархалын хар сүүдэрт нуугдсанАлдар хүндийг би тоож ч хардаггүйНадад юу ч байхгүй ээЕртөнцийн гоо бүсгүйчүүдэд бүгдэнд нь дурлах гэжЕр бусын тансаг хэдэн шүлэг урлах гэжСогоо харцанд нь эр хүн гэдгээ мэдрэх гэжСониуч орчлонд би зүрхээ гээчихсэнНадад юу ч байхгүй ээШархан дээр минь давас үрэх өстнийхээ өмнөШаналал зовлонгоор жаргал хийгч бүгдийн өмнөМуу явахгүй гэж дэндүү их хичээсэнМуухай энэ зангаасаа болжӨнгөний хорвоо мөнгөний амьдралтӨөрийгөө би гээчихсэнНадад юу ч байхгүйНадад бас юм бүгд байдаг,Зүгэр л хүн явах сан гэхЗүрхэн тарни шиг хүсэл минь байдаг,Өөрөө би өөрөөрөө л байх сан гэхӨнөөх муу сэтгэл минь байдагБусдаас би сөгдөж гуйгаагүйБурханаас ч бас сөхөрч гүйгаагүйХүсэл хясал хоёртоо хүлэгдсэнХүн чанар минь байдагНадад бас бүх юм байдагМиний гэсэн тэр бүгдийг багтаасанМэндийн сайхан үг шигЭх орон минь байдагНадад бас юм бүхэн байдагЖ.Мөнхбат : Өчил
Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ,
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд
Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ .
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусаасан учралын харгуйтай,
Дөрвөн улиралаар нь үргэлж би дутдаг аа,
Сүүлчийн амьсгал нь толгод болсон
Ааваараа би дутдаг
Сүүн цацал бүхэн нь цэцэг болсон
Бурхан ээжээрээ дутдаг
Морь буусан дөрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэн
Монголоороо би дутаж амьдрахын учир
Сүүдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо ч
Сүнс минь танаар л дутна, эх орон минь ээ
Ж.Мөнхбат : Дутах эс дутахын шүлэг
Надад юу ч байхгүй
Баян хоосны зовлон багаасаа л амсаж
Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
Сохор зоос ч үгүй алхадаг
Надад юу ч байхгүй ээ
Агтын нуруунд зоох
Хүйтэн мэстэй болохгүйн тулд
Амиа бодсон тийм хүний мөстэй болохгүйн тулд
Атаархалын хар сүүдэрт нуугдсан
Алдар хүндийг би тоож ч хардаггүй
Надад юу ч байхгүй ээ
Ертөнцийн гоо бүсгүйчүүдэд бүгдэнд нь дурлах гэж
Ер бусын тансаг хэдэн шүлэг урлах гэж
Согоо харцанд нь эр хүн гэдгээ мэдрэх гэж
Сониуч орчлонд би зүрхээ гээчихсэн
Надад юу ч байхгүй ээ
Шархан дээр минь давас үрэх өстнийхээ өмнө
Шаналал зовлонгоор жаргал хийгч бүгдийн өмнө
Муу явахгүй гэж дэндүү их хичээсэн
Муухай энэ зангаасаа болж
Өнгөний хорвоо мөнгөний амьдралт
Өөрийгөө би гээчихсэн
Надад юу ч байхгүй
Надад бас юм бүгд байдаг,
Зүгэр л хүн явах сан гэх
Зүрхэн тарни шиг хүсэл минь байдаг,
Өөрөө би өөрөөрөө л байх сан гэх
Өнөөх муу сэтгэл минь байдаг
Бусдаас би сөгдөж гуйгаагүй
Бурханаас ч бас сөхөрч гүйгаагүй
Хүсэл хясал хоёртоо хүлэгдсэн
Хүн чанар минь байдаг
Надад бас бүх юм байдаг
Миний гэсэн тэр бүгдийг багтаасан
Мэндийн сайхан үг шиг
Эх орон минь байдаг
Надад бас юм бүхэн байдаг
Ж.Мөнхбат : Өчил