Орцны жижүүрт байцаагдаж орж ирсэний учир гэвэл:

Шавхай тарьдаг нь манайд байна шал угаадаг нь танайд байна 

Урж тасддаг нь манайд байна умайлгаж оёдог нь танайд байна

Агсам тавьдаг нь манайд байна аргадаж унтуулдаг нь танайд байна

Хулгай хийдэг нь манайд байна хувааж иддэг нь танайд байна

Гадуур тэнэдэг нь манайд байна ганихарч хүлээдэг нь танайд байна

Энэ 2-ийг нийлүүлбэл элит биш ч гэсэн эгэл гэр бүл

Төрийн дансанд бүртгэгдэж түмэн олноо баясгах бусуу?

Байр сав хүүд минь одоо алга ч банкинд нь хэдэн юм бий

Их хуралд байдаг том хүргэн иймхэн юмыг аргалах байлгүй

Гаалид байдаг бага эгч нь ганц дүүдээ туслах байлгүй

Эхнэр бид 2 хашаанд гарч энэ 2-тоо байраа өгөх

Эцсийн вариант байгааг эрхбиш та нар болгооно уу?

Хайр энэрэлдээ багтааж хариуг үтэр соёрхоно уу?

БЭРИйН ТАЛ: Гэнэтийн зочдын үгийг гээх нь үгүй сонслоо

Эрх ганц охиныг минь рэкэтлэнэ гэвэл гонжийн жоо

Орон байргүй шалдан бандид охиноо бид өгөхгүй ээ

Сонирхол хүсэл байвал солонгост хүүгээ явуул!

Машин, байрны мөнгийг маш хурдан бидэнд ирүүл!

Дүлзэн ах нь цагдаагын хурандаа
Дүүриймаа эгч нь дүүргийн шүүгч ,,,,,,,

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!