Өнгийг минь хуулж өөртөө
         наахгүйгээс цааш
 Өнгөрсөн амьдралаа
           үнэнээс бүү хөө

Зүрхийг минь авч зүсээ   
       чимэхгүйгээс хойш
Зүүдээ манаж зөвхөн  
            үнэнээ хэлдээ

Хүний нутгийн хүйтэнд
              жиндэхдээ
Хөрстийн амьдралийн  
           хатууд цөхрөхдөө
Хүүхэн бие минь нөмөр   
          хүссэн болохоос

Хүсэл тачаалийн боол
               болоогүй юмаа 
Үйл нь дуусдаггүй    
     хорвоогоос үнэн үг
            хүссэндээ

Үнэнч биш амьдарлаас   
    сэтгэлийн дэм хайсандаа
Өөртэйгөө ижилтгэн 
     эр биеийг чинь 
               түшсэнээс

Үрээ мартан өөрийгөө   
      жаргаах гэж    
          өвөрт чинь би
               дасаагүй юмаа    


      By ........Aminaa
profile