яагаад ч юм би чамайг хайрладаг
янагийн үгсэнд чинь согтон суудаг
явахдаа чи баяртай ч гэдэггүй...
яг тэндээ би хүлээж л байдаг...

чамд би дотороо гомддог ч
чихэнд чинь хайраа л шивнэдэг
чамаас би зугтахыг хүсдэг ч
чамгүй байхыг тэвчихгүй...

хайрласандаа би боол болчихсон
харамласандаа би мөрдөнч болсон
гомдохдоо би нулимасаа барчихсан
гуйлгасандаа чи хамараа сөхчихсөн

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!