Бичлэгийн тоо 6,515
Бичсэн: С.Б.БатЭрдэнэ | |
Бямба, 2008 08-сарын 02 | |
Сонин юмаа, дээр нэг өдөр явж байсан ээн эйч ки-радиогоор нэг л танил ая хальт яваад өнгрөх шиг болдог юм. Тухайн үед юу билээ гэж бодоод л өнгөрсөн юм. Гэтэл өчигдөр өдөр ажлаа хийгээд л одоо л сумо эхлэнэ гээд араажаваа асаасан чинь гарцаа байхгүй нөгөө танил ая \"Хүмүүн төрлөхтөн\" -ийг японоор дуулж байх юм. \"Хүмүүн төрлөхтөн\"-ийг японоор сонссон ВИМО-чин байна уу? байгаад боломжтой бол ийшээ нэг чирчихээрэй хө. Би уг нь монгол дуу, аяз гэж боддог байсан харин одоо аль нь анхдагч, аль нь хулгайч вэ гэж гайхшраад сууж байна… Нэг иймэрхүү хүсэлт Виртуал Монгол сайтад тавьтал төд удалгүй: Цангис: -\"Төмөр замын дуу\" гэдэг байх аа. бид нар тууцын ккк. 1800-аад оны сүүлээр зохиогдсон байх. Ая нь 2 янз байдаг ч билүү. Төмөр замын чиглэл болгоноор шүлэг нь өөр өөр, чиглэл тус бүрийн өртөөний нэр мэр энэ тэрийг хөөрхөн хэлээд хэлээд явчихсан байдаг. Японы газар зүйн талаарх \"анхан шатны мэдлэг\"-ийг бол бараг хэлээд өгчихдөг ч билүү ккк. Манайд \"Хүмүүн төрөлхтөн\"-өөр, Солонгост \"Оюутны дуу\"-гаар \"ардын дуу\"жсан дуу... би сонирхож жаал ухмар аядах гэж байтал… гээд л олон ичнээ найзууд сонссон, мэдсэнээ өнгөтөөр хүртэл үзүүлэв гээч. Ингээд тэр болгоныг нуршилгүй сонирхуулахад: Оюунаа нетийн танил дууг нь чирээд ирсэн байв. Тайлбарыг нь Лхагваа найз монголчлоод өгөв. За сонирхцгоодоо… …Саа аа (За аа), шүглийн дуугаар Токайдо-сэн (шугам)-ийн аялал эхэллээ. Шинбаши-гаас эхлээд, Нагоя, Кёото, Осака, Кобэ хүртлэх 588км-ийн аялал. Уянгалаг дуугаа сонсонгоо, хөдөлцгөөе! http://jp.youtube.com/watch?v=Xz1iSGT3w58 “Төмөр замчдын дуу” болон Токайдо-сэн (шугам)-гийн аялал ямар байв даа? Энэ дуу зохиогдсон нь одоогоос 100 жилийн өмнө Мэйжи-гийн 33 он(1900 он)-д юм. Тэр үед Шинбаши-Кобэ 2-ын хооронд 22 цаг явдаг байсан тул Мэйжигийн хүмүүс бүтэн өдөр зарцуулан аялж байсан гэсэн үг юм. Одоо бол Шинкансэн-д суугаад ойролцоогоор 3 цаг болж амар болсон боловч аялалын сонирхолтой хэсэг багасаж ч байгаа ч байж магадгүй юм... www.orloo.com -сайтаас авав. |

bmbm
2008.08.04 11:36:15 (*.55.112.195)
HEHEHEHEHEH GOY SONIRHOLTOI YUMAA NAIZAA USHUU HUGJULTEI YUM ORUULAJ BAIGAARAI BMBM AAAAAAAA
AYAN JAAHAN ADIL DUU L YUM BNA MANAI MONGOLIIH BUR EGSHIGLENTEI STEE MAP EE
.gif)