Сэтгэл эзгүйртэл санаа алдана
Сэрүүн намрын бороо адил бодол минь асгарна
Үдшийн бүрийд би ганцаар гунигт дарагдан зогсоно
Үзтэл сэтгэл амгалан хүмүүс намайг үл анзаарна
Сэтгэл эзгүйрээд л нэг л хачин
Суумаар ч юм шиг босмоор ч юм шиг
Хэн нэгэнтэй ний нуугүй яримаар санагдаад
Хэлж үзээгүй, хэлэхийг хүсэхгүй ч үгээ хэлмээр юм шиг,.
Уйтгараар үдэж буй энэ өдөр хоног
Усанд ч унамаар
Улаан галд ч шатмаар
Унах навчис болж тэнгэрт ч нисмээр
Бүр орчлонг ч орхимоор,
Гунихдаа, ганцаараа
Уйлж явлаа,.... нулимс минь
Гунихдаа, ганцаараа
Дуулж явлаа,..... аялгуу нь
Зүрхэн дунд үерлэсэн юм,.
Ахиад амьдрах биш дээ энэ л хорвоод
Амгалан, хэнэггүй, харалган явъя
Гунигаа тээж амьдарч үзье
Ганцаардлаа тайлж шүлгээ бичье,.
Насаараа би дарь явъя ,
Намайг түлэх гэсэн нь шатаж яваг




Б.Цолмонтуяа

Ariunaa - Amlasan Khair