Бичлэгийн тоо 6,515
Монгол түмэн минь сэтгэл амраасай Эх нутагт маань хур бороо орж зүлэг ногоо тэгшрээд сайхан зун болж байгаа гэнэ.Аав,ээжтэйгээ утсаар ярихад -Энэ жил ч олигтой зун болохгүйнээ.Бороо ч орохгүй газар хатаж гүйцлээ гээд ярьж байсан нь саяхан.Тэгэхнээ төд удалгүй хурмаст хөх тэнгэр маань хур бороогоо арай ихдүүлчихвүү дээ гэсэн яриа сонсогдож байв даа.Гэхдээ л нэгэнт хурмаст хураа хайрласанаас хойш Монгол орны минь зун сайхан дэлгэрэх нь лавтай.Хамар сэтлэм сэргэг ногооны үнэрт цоргиулан хөдөө ээрэм талдаа тухлаж өвс,таана зулгаасан шиг шүднийхээ завсараар чигчийлж,уруул чимчигнүүлж нар ойлгосон хултай айргаа залгилмаар санагдаад...ээ дээ мөн ч сайхан даа. Энэ жил чинь Монголд маань сонгуультай.Саяхандаа саяхан.Өмнөх сонгуулийн жил сонгууль дөнгөж өнгөрөөгөөд эх нутгаасаа гарч байж дээ.Тэр жил би сонгуульд саналаа өгөөгүй юм.Яагаад?Иргэн би Монгол оронд минь улс шиг улс байгаасай гэж 20 настай цэргийн албанд байхдаа анх цагаан морин жилд Ардын Их Хуралд сонгох анхны ардчилсан сонгуульд саналаа өгч байлаа.Энэ цагаас хойш 2 жил тутамд Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох,УИХ-д сонгох удаа дараагийн сонгуульд алгасхгүй идэвхитэй саналаа өгсөөр байлаа.Ийн явахдаа “ардчилал” гэдгийг өөртөө ухамсарласнаар бүхий л сонголтоо ардчилалын талд хийж байв даа.Ардчилал уг нь их л амттай юм шүү.Ардчилалын амтыг бусдын л адил зах зухаас нь амсч явлаа.Өнгөрсөн жилүүдэд Монгол улсыг өөр,өөрийн үзэл баримтлалтай намууд ээлжлэн удирдсаар ирсэн боловч тэдэнд чин зүрхнээсээ улсаа гэсэн сэтгэл дутаж байгаа нь жирийн иргэн надад ажиглагдаад байдаг юм..Монгол улсыг удирдаж ирсэн улс төрчидөд улс Монголоо гэхээсээ өөрийгөө гэсэн ашиг сонирхол их байгаа нь илхэн харагддаг шүү.Тэгэхээр би хэнийг УИХ-д сонгох нь ялгаагүй санагдсан юм.Өмнөх жилүүдэд УИХ-д намайг сонгож өгөөч гэж хошуу дэвсэн гуйсан нөхдүүд их байлаа.Харин энэ жилийн сонгуульд намайг сонго гэж ард түмний аманд хүсээгүй байхад нь хүчээр мөнгө чихсэн нөхөд их байлаа.Үнэндээ тэдний энэ их мөнгө нь монголын ард түмнээс өөрсдөөс нь хулгайлж,луйвардаж,бүр дээрэмдэж олж авсан их мөнгө юм шүү дээ. Энэ арчаагүйдэлд өнөө Монгол улсын Засгийн газрыг удирдаж байгаа ерөнхий сайд нь ч автсан байв.Монгол улсын ерөнхий сайд С.Баяр эгээ л зах дээр наймаа хийж байгаа мэт сая таван зуун мянган төгрөг өглөө шүү гээд л телевизүүдийн сувгаар 1,500,000-тын дэвсгэрт бариад догь гэгч нь зогсож байсан нь өнөөгийн Монгол төрийн нүүр царай юмдаг уу даа.Тэр л цаг үед Монгол уруу ээжтэйгээ утсаар ярьж байлаа.Ээж маань -Сонгууль болох гээд л бөөн бөөн том мөнгө амалж пээдийж дургүй хүргэсэн хүмүүс л Монголоор нэг байна.Хаанаасаа тэр их мөнгөө гаргах гээд байгаа юм бол энэ хүмүүс.Авилгалдаж өвөр түрийдээ чихсэнээ тараах гэсэн юм байхдаа гээд л цухалдангүй байсан юм.Энэ яриа ч зөвхөн ээж бид хоёрын яриа биш байхаа.Өөр бусад зарим хүмүүс ч ийн ярилцсан болов уу. Өширхсөн ард түмнийг шийтгэж болохгүй буюу бүхэл бүтэн ард түмэн өширхсөн байна энэ Монгол Ардын Хувьсгалт Намд!!!Монголын ард түмэн Монгол Ардын намдаа юунд ингэтэл өширхсөн юм бэ?Дөнгөж саяханы үйл явдлыг эргэн саная.Яасан гэнээ.МАХН-ын төв байрыг хэсэг үл бүтэх этгээдүүд шатааж байна гэсэн мэдээ минут тутамд дэлхийд цацагдаж байлаа.Үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлагч агентлагуудын мэдээнд “-МАХН-н байранд хийх ажилгүй,архичин тэд бүгдээрээ согтуу,гудамжны тэнэмэл траншейны залуучууд халдан дайрч шилийг нь хаглаж галдан шатааж байна.Байдал улмаар даамжирч байдал бүрэн хяналтнаас гарсан байна.” гэж цаг тутам мэдээлж байлаа. Үнэхээр тэнд ард түмний сонголтыг хүндэтгээгүйн төлөө Сонгуулийн ерөнхий хороог эсэргүүцсэн тайван жагсаал болж байлаа.Улмаар жагсаалд ажилгүйчуул,архичид,гудамжныхан нэгдэн байдал хурцдаж “Ард түмний хяналтаас гарсан” төр баригчдын эсрэг хөдөлгөөн болж хувирч улмаар дээрхи агентлагуудын дурдсанаар хяналтнаас гарсан байлаа.Аргагүй шүү дээ төрын удирдлага нь өөрсдийгөө хянаж чадахгүй хяналтаа алдсанаар авилгалд бүрэн автсан үе шүү дээ өнөө энэ цаг үе!Монголын ард түмэн үнэхээр ядууралд оржээ.Тэд өлсөж байна.1990-оноос хойш Монгол төрийн гудамжинд хаягдсан хүүхдүүд арваннаймаас гучин нас хүртлээ гудамжинд хоолгүй золбирч траншейнд амьдарч архичин болсныхоо өшөө хорсолд автан өнөөдрийн төр баригч намын эсрэг хөдөлгөөнд нэгдэн орсон байна.Энэ ард түмний ядууралд зөвхөн эдүгээ төр баригч МАХН дангаараа бус 1990 оноос хойш төр баригч улс төрийн бүлэглэлүүд иргэд бүгд л тодорхой хэмжээнд буруутай.Яагаад гэвэл тэд Монгол улсын иргэдийг сайн сайхан амьдралтай,Монгол орныг азын бар улсын хэмжээнд хүртэл хөгжүүлнэ гэж амлаж байж ард түмнээсээ төр эрхийг авсан нь чухам л үнэн юм.Тэд үнэхээр хэлж чаддаг шигээ хийж чадсан бол Монголын ард түмэний өмнө гавъяатай гээд нүүр бардам зогсоцгоох байлаа шүү дээ.Харин?харин өнөөдрийн Монгол улс,Монгол орон,Монгол хүнийг ядууруулалд автуулсаныхаа төлөө төр хариуцлага хүлээх ёстой шүү. Монгол улс нийтдээ ядууралд автсангүй ээ.Төр баригчдын хэр хэмжээгээ алдсан цадиггүй их авилгалдлаас болж Монгол улс дээдсийн хүрээлэн,доодсын ядуурал гэгч нэр томъёотой болох хүртлээ эмх замбраагаа алджээ.Өдгөө Монголд төр барилцаж байгаа хүн цалингаас гадуур тэрбум,тэрбум төгрөгийн орлоготой болсон гэнэ шүү.Энэ байж боломгүй бусармаг үйлдлийг таслан зогсоох боломжгүй болтлоо төр хяналтаа алдсан байгаа нь маш том эмгэнэл юм. Болж өнгөрсөн үйл явдлын харгайгаар 5 эрдэнэт хүний амь эрсдсэн нь юутай их харамсал төрүүлнэ вэ.Ард түмний ийм хүнд хэцүү үед Монгол улсын ерөнхийлөгч,Монгол улсын засгын газрын ерөнхий сайд хоёр юунд хөмхий зуун жагсагчдыг тагнаж мөрд,яллаж шийтгэ.Дахин жагсаал гаргавал таслан зогсоо хэмээн лүндэгнэн сууна вэ.Монгол Төрийн удирдагчдад эцэг хүний холч мэргэн,уужуу тайван ухаан дутаад байна уу даа.Бүх юм хууль,дүрэм,журмын дагуу явагдаж чаддаг бол болж л байна.Харин төр баригч удирдлагын хүмүүс нь өөрсдийн баталсан хууль,дүрэм,журмуудаа зөрчөөд байвал тэр алдааг чинь засахын тулд ард түмэн заавал хууль,дүрэм,журмыг зөрчих болдог юм шүү.Тэрийг чинь л шудрага ёсны тэмцэл гэдэг юм.Бүхэл бүтэн ард түмнээс илүү сэтгэдэг төр гэж байдаггүй юм шүү. Монголын ард түмэн Монголоо улс шиг улс байвал Монгол орондоо л амьдармаар байна шүү монгол чууд бид. Балганы Батмонгол.Солонгос. b_batmongol@yahoo.com .

bmbm
Хурдан морьдын тоос тэнгэрт тулан багантаж
Исгэрэн шуугах сум нь алдалгүй онож
Энэ ертөнцөд монгол наадам эхлэв
Найман зууны тэртээ миний өвгөд
Нар хур тэгширсэн энэ л өдрийг сонгож
Найман зүгийн улсыг атаархтал
Ногоон дэнжийг хотойтол наадамлах нь гайхалтай