Борог шөнийн зүүдийг гэгээн төрxөөрөө аргамжсан
    Борооны дарааx солонго юм чи
    Буцах хунгийн дууг дотроо өрөвддөг
    Булбарай сэтгэлтэй бүсгүй юмаа чи Өөрөө ч мэдэлгүй хайрын загалмайд цовдлуулж
    Өр зүрхнээсээ эхлэн шатаж үнсэн товрог болоод
    Yхсэн ч ясаа амраалгүй чиний төлөө сэтгэл минь тэнүүчилж
    Yйлтэй энэ хорвоогийн хайрын шороонд цогцос минь булагдсан

    Дурлалын бурхан минь чамайгаа үүрд буруутгахгүй
    Дуусгавар болоод цаашилбал сүнс байлаа ч чамайг хайрлахаа болихгүй
    Даанч дийлдэшгүй сэтгэлийн минь нандин алтан утас
    Дардан замыг огтлон сөрсөн миний хайр чи..."
     


죽어도 못보내