Анжелина Жоли 14 хоногийн дараа амаржина
2008-07-05
new photo

Францын нийслэл Парис хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид холливудын алдарт хосын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсчээ. Тухайлбал “Брэд Питт, Анжелина Жоли хоёрын ихрүүд нь хүү юу эсвэл охин уу. Жоли байгалийн жам ёсоор төрөх үү, аль эсвэл мэс засал хийлгэх үү” гэх мэт цөөн хэдэн ноцтой асуултад Анжелинагийн хэвлэлийн төлөөлөгч Митчел Сассмен хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин энэхүү таван минутын ярилцлагын эцэст нэгэн зүйл тодорхой болсон нь ихрүүд хоёр долоо хоногийн дараа хорвоод мэндлэх нь. Холливудын хамгийн тачаангуй хосоор тодорсон алдарт жүжигчний хов жив, цуурхал дагуулсан төрөлтийн талаар Сассмен тайлбарлахдаа “Жоли бусдын л адил хүүхдээ төрүүлэх гэж байгаа эх хүн. Миний хувьд, түүнийг маш их хүндэтгэдэг. Хэдийгээр тэд гэр бүл болсноо хараахан батлуулж амжаагүй ч хатагтай Анжелина Жоли, түүний нөхөр Бред Питт нар надаар дамжуулан түүний бие маш сайн байгаа гэдгийг мэдэгдэхийг хүссэн юм” гэжээ. Жоли Францад нэлээд удаан хугацаанд буюу хүүхдүүдээ төрөх хүртэл нь амьдрах бөгөөд өдгөө далайн хөвөөнд байрладаг, шил толь болсон “Ленваль” эмнэлгийн тавдугаар давхрыг бүхэлд нь эзэмшиж байгаа аж. Францын эрүүл мэндийн хуулинд өвчтөний хувийн нууцыг хадгалах тал дээр маш хатуу заалт байдаг тул эмнэлгийн ажилчдын зүгээс Жолигийн хамгаалалтыг зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Сүүлийн хэдэн cap дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гэрэл зурагчид / паппараци/ Францын төрөх эмнэлгүүдээр эргэлдэж байсан учир Анжелина Жоли, Брэд Питт хоёр өнгөрсөн ням гарагт нисдэг тэрэг хөлөглөн хэнд ч анзаарагдалгүйгээр эмнэлгийн дээвэр дээр ирсэн ажээ.

Хэвлэх 17 уншигдсан
profile


hi