Бичлэгийн тоо 6,517


Сайхан чи минь сайхан гэж
Сарны туяанд гийгүүлэн байж
Сарнайн дэлбээгээр гоёнхон байж
Сүүн сэтгэлээр чинь сүлэнхэн байж
Сүүдэр тусгалгүй чамайгаа магтъя


Ухаантай чи минь ухаантай гэж
Уяхан сэтгэлийг чинь хөвөлзүүлэн байж
Уран үгээр хэлхэн магтъя
Урлагын бурхан шиг шүтэн байж
Утга төгөлдөр шүлэглэн магтъя


Хөөрхөн чи минь хөөрхөн гэж
Хүмүүн заяаны эхлэлтэй зүүрлэн
Хувирашгүй сэтгэлээр хайрлан магтъя
Хувь тавилангаар учирсан чамайгаа
Хүүгээ санахдаа хөөрөн магтъя


Агуу чи минь агуу гэж
Амьдралд тэтгэх хайрыг чинь дүрэлзүүлж
Алдар цуутнаас илүүтэй магтъя
Арван хэдэн жил зовж, жаргасан юм надтай
Адгын тэнэг болсон ч хамаагүй ээ би
Амраг ханиа л ганцхан магтъя

http://munuya73.blogspot.com/ блог сонирхвол энэ хаяган дээр дарж орно уу.... <