1. Миний Монголын салхи хүний нутагт салхилах нь үгүй 
    Миний Монголын морьд хүний нутагт давхих нь үгүй
    Миний Монголын зэрэглээ хүний нутагт дуниартах нь үгүй
    Миний Монголын юм бүхэн хүний нутагт байх нь үгүй
    Хүмүүн бидэнд эрдэнэ гэж байдаг бол
    Хөхрөн униартах уулст МОНГОЛ эх орон гэж хэлье
    Хүмүүн бидэнд эрхэмлэж явах зүйл гэж байдаг бол
    Хөх толбот морьтон заяат МОНГОЛ угсаатан гэж хэлье...