Хайрын тэнгэр дор чамтайгаа би хоёулахнаа
Харцны чинь ялдам, дууны чинь уярамд  
Хамаг бүхнээс тэртээ холд одсон мэт

Хоёрхон биений жаргалд умбан ташуурна
Хэлж ярих намуухан гэнэн үгс чинь
Хөгжмийн яруу эгшгээр хачирлан уянгалах мэт
Хүний гэгээн сонор зүрхэнд
Хайрын дуу болон үүрд мөнхрөн хоногших юм ..

Дөлгөөнөөр ширтэх янагийн цайлган харц чинь
Дээгүүр минь гэрэлтэх од мэт гялалзан гэгээрч
Дөмөгхөн биений минь эмзэгхэн төдий хэсэгт
Дурлалын илч болон халуун дөлөөр төөнөх юм

 
 
 


profile

УДАХГҮЙ БОЛОХ ШИНЭ ОНЫ МЭНД,,,,