Дууртлаа ширтэх тэр зүгийн тэнгэрт
Дууны цагаан үүл ургаад өгдөггүй ч байгаа даа
Тэвчээрийн шидээс ханзартал эгшиг аялгуу зайдлан
Тэрний минь бүлээхэн амьсгаа хүрээд ирдэг ч үгүй байгаа даа
Сул асгарах нулимсанд зэрэглээтсэн уулсын цаанаас
Шувуудын өнцөгeт цуваа ганганаад ирдэггүй ч байгаа даа
Сууж жаргаагүй ч санаж явах чиний минь
Сүүдрийн нь сэмэрхийг зуугаад ч ирдэг ч үгүй байгаа даа.
Xүчит бүргэд цуцаж xүрэх
Хийморь далалсан нутагтай
Xүлэг баатарууд нь ухайлж мордоод
Дэлхийг хураасан түүхтэй....
Бид эзэн Чингисийн удам эрэлхэг Монголчууд билээ.
Даруухан анддаа шинэ жилийн мэнд хүргэж уран бүтээлийн амжилт
амьдралд нь аз жаргал xорвоогийн xамгийн сайн сайханыг хүсье~!!!