Бичлэгийн тоо 6,515

Дууртлаа ширтэх тэр зүгийн тэнгэрт
Дууны цагаан үүл ургаад өгдөггүй ч байгаа даа
Тэвчээрийн шидээс ханзартал эгшиг аялгуу зайдлан
Тэрний минь бүлээхэн амьсгаа хүрээд ирдэг ч үгүй байгаа даа
Сул асгарах нулимсанд зэрэглээтсэн уулсын цаанаас
Шувуудын өнцөгeт цуваа ганганаад ирдэггүй ч байгаа даа
Сууж жаргаагүй ч санаж явах чиний минь
Сүүдрийн нь сэмэрхийг зуугаад ч ирдэг ч үгүй байгаа даа.
2009.12.18 20:08:52 (*.72.246.37)

Сэтгэл хөдлөм үнэхээр сайхан болжээ. Даруухан анд сайхан бүтээлүүд олноор хийж бидэндээ толилуулдагт баярлаж явдаг шүү. Би хувьдаа сэтгэл зүрхээ чагнаж хийсэн бүтээл хүнд илүү хүрдэг юм болов уу? бас бүтээл ухаан ур чадвараас төрдөг гэж боддог. Чамд Уран бүтээлийн болон ажлын амжилт хүсье.
Ижий минь та урт наслаарай
Намрын уулнаа бугын урамдахыг сонсооройж Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий! гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! |
2009.12.18 22:13:51 (*.176.121.228)

Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!
EEJ DEE OHIN N MASH HAIRTAI SHUU
GOE BOLJEE AMJILT HUSIE IJIIGEE SANCHIHLAA.
2009.12.18 22:39:32 (*.147.228.96)
saran goo eejvvd mini
urt nasalj udaan jargaarai
eejdee ohin ni hairtai
uran buteeld tani amjilt hvsie
2009.12.19 10:33:25 (*.141.34.176)

Unendeel saihan hiijee,
Daruuhanaa udahgui boloh
shine jiliin mend shuu!
2009.12.19 23:09:10 (*.143.177.67)

Exiin setgel vnheer saihan bvteel boljee abyslag hernee egel daruuhan and DARUUXAN da uran bvteeliin undur amjilt xvsej udaxgvi irex shine on shine jildee az xiimori amjilt bvteeleer dvvren baixiin ulziitei eruuliig urgun debshvvlie~!
2009.12.20 19:21:35 (*.118.214.118)
Ene horvoogiin amid Burhan ijiigee dandaa bayarluulj yavaarai minii dvv
saihan bvteel hiisend talarhaj uran bvteeliin amjilt hvsie!
2009.12.20 19:45:16 (*.141.201.210)
Үнэхээр гоё мөнхийн сэдэв шүү! Ээж гэдэг үг цаанаа л дулаахан сэтгэлд ойрхон , сайхан уншижээ анд минь! өөр олон сайхан бүтээлээр биднийхээ чихийг мялааж харааг баясгаарай амжилт хүсье !
2009.12.20 21:07:18 (*.91.114.3)

Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла....амжилт хүсье !
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла....амжилт хүсье !
2009.12.23 03:19:26 (*.55.70.171)

Даруухандаа баярлалаа
эхийн ачийг хариулж чадахгүй ч
эхийн сэтгэлийг мэдэрнэ гэдэг ухаан юм шүү
Өвөртөлж унтдаг хүүгээ үгүйлж
Өврөө тэмтэрээд өмөрч л явна даа
Өөдөс хөн жаахан хүүгээ санаад
Өрөө тэмтэрээд уйлж л явна даа
эхийн ачийг хариулж чадахгүй ч
эхийн сэтгэлийг мэдэрнэ гэдэг ухаан юм шүү
Өвөртөлж унтдаг хүүгээ үгүйлж
Өврөө тэмтэрээд өмөрч л явна даа
Өөдөс хөн жаахан хүүгээ санаад
Өрөө тэмтэрээд уйлж л явна даа