Чи ирээдүйгээ ямраар мөрөөддөг вэ хайр аа?
    Чин сэтгэлээсээ надад хэлж өгөөч
    Чин сэтгэлийн чинь мөрөөдөлд байнга байхын тулд би
    Чиний төлөө юу хийж чадах вэ?

    Хариулт
    Би ирээдүйгээ гайхалтайгаар мөрөөддөг хайраа
    Битүүхэндээ зөвхөн чамдаа л гэж хэлье
    Биелэж болох мөрөөдөлд минь чи үргэлж байдаг
    Бидний тухай мөрөөдөл миний ирээдүй шүү дээ.


Би чамайг тэр л од шиг хайрладаг
Нил ягаан цэцгийн сайхйн үнэрт согтон
Насаараа хайрлах чинийхээ харцны сайханд дурлаж
Нууцхан сэтгэлийнхээ гүнд чаймайг би дурсаж
Нүднийхээ харцаар чамайг үеийн охидоос харамлана
Тэнгэр ширтэн зогсохдоо оддын тоог алднам
Тэргэл сар шиг ганцхан чамайг алдахгүй ээ
Түмэн оддын дундаас ганцхан одыг ширтэхдээ
Түшигтэйхэн чамайгаан би тэр л од шиг хайрладаг