Articles 6,517

Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил .
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо.
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм
Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучил.
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгт уучил
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой
Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгт уучил
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ
Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучил
Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа
Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгт уучил
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа
Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширлаг
Ханийгаа чи минь уучилаарай...
Г.Гантулга 2007
2009.11.11 21:40:05 (*.142.126.202)

Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширдаг

Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширдаг

2009.11.11 23:07:04 (*.144.26.207)

gal khaluun khair chini galiin dul shig uurd durelzej galav yultel urgeljilkhiig khusej bna
2009.11.14 14:27:57 (*.251.146.85)

nice nice