
Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай
Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Мэднээ...
Хайр ямар амттайг
Хагацал ямар гунигтайг
Дурлал ямар хүчтэйг
Дурсамж ямар үнэтэйг.....
Нар, сар,салхи ,бороог аргадаж би удаан суусан
Намрын өнгө орсон толгойгоо гудайлгаж би удаан суусан
Навчис нь сэрчигнэх тэр модны дор би удаан суусан
Намайг гэх хүн байх байхгүйг бодож би удаан суусан
Тэгэхэд бороо орж би удаан суусан
Тэр модны навчис борооны усаар уйлахыг харж би удаан суусан
Тэгээд тэр навчис бүр амьд юм шиг санагдаж би удаан суусан
Намайг халхалж өөрсдөө норсон тэр навчсыг өрөвдөж би удаан суусан
Нар, сар,салхи, бороо бид нэг юм гэж ойлгож би удаан суусан
Намайг угтах зам бороотой бас нартай байдаг гэж ойлгож би удаан суусан
Намайг хайрлах чиний сэтгэлийг ойлгоогүйгээ бодож би удаан суусан
Нар гарч бороо зогстол би удаан суусан.gif)


Servvn zvvd xvrtel sereej erdeg dursamj,
Setgel uiluulj xaramsal torvvldeg dursamj,
Salxi shig xiisseer butsaad l oddog dursamj.
Мєрийг чинь тvшээд асгартал уйлахсан
Мартаж чадахгvй суугаа гунигаа хуваалцан
Маргаашийн ургах нарныг хvртэл цугтаа ярилцахсан
Хажууханд минь чи байгаасай
Халуун vгс шивнэн vvр цайтал эрхлэхсэн
Хамгаас баяртай мєчєє хуваалцан
Хамтдаа єдрийг єнгєрєєхсєн
Надтай чи ойрхон байгаасай
Нартай наргvй цаг мєчvvдийг цугтаа хєврvvлж
Нулимстай нулимсгvй энэ хорвоогийн
Нууцхан бvхнийг тайлахсан