Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Солонгост байгаа монголчуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хямд зардалаар байгалын сайханд зөв зохистой амраах,тэдэнд ойртож нөхөрлөх хамтарч ажиллах таатай орчинг бvрдvvлэх,монгол улсаа сурталчлах зорилгоор зохион явуулсан энэ удаагийн аялал маань маш амжилттай боллоо.Сэтгэл гарган энэ аялалд оролцсон аялагчиддаа чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх, амар амгаланг ерүүе! Бидний зохион байгуулах дараа дараагийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Зохион байгуулагчид: MGL Хайрын гал, Хайрын зоог цагаан хоолны газар
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.