Бичлэгийн тоо 6,516

.
Дурлалд нэгэнт баригдсан бол дэггүй болдог юм шиг байна Дуугий нь хүртэл сонсох гэж тэмүүлээд ер амаргүй юм Дэлгэр хорвоод уг нь нэг эхээс төрөөгүй байтал Дэндүү арвин сэтгэлээр өөрийн эрхгүй санагалзах юм Яагаад энэ вэ хонгор минь
![]() |
.
Зүрх нэгэнт дурлахаараа зүггүй хүүхэд шиг болдог юм байна Зүгээр ч сууж чадахгүй үгүйлэн санаад хэцүү юм Зүүд нойрондоо хүртэл эгэлгүй дүрийг нь тольдоод Зүйрлэшгүй хачин мэдрэмж хамаг биеийг эзэмдсэн байна Юуны учир вэ хонгор минь
![]() |
.
Огт санаандгүй учралаар харц тулан зогтусчихаад Оломгүй ханиа оллоо гэж хайраа надад илчилчихээд Одтой тэнгэр ивээлээ гэж сэтгэл дэврэн догдлоод Одоо л нэг жаргах нь ээ гэтэл нэвсийсэн гунигт дарагдсан байна Яагаад энэ вэ хонгор минь

.
Бүүдийх үүрээр сэрээд санан мэлмэрдэг болсон байна Бүртийх оддоос ч сурагламаар цээж хөндүүрлэх нь бэрх юм Бүсгүйн ичимхий зангаар сэтгэлээ нууж мэгдлээ ч Бүлээн зүрхийг минь зовоолоо гэж гомдоллож ер чадахгүй юм Юуны учир вэ хонгор минь