М.Билэгсайхан Эрчvvдээ oмooрч бичсэн шvлэг
Эрлэгт явахаас нь oмнo ханийн жаргал эдлvvлээ
Эр нoхoр чинь vгvй бол
Гэрийн зай эзгvйрдэг юм
Эрдэмт хoвгvvд vгvй бол тoрийн зай эзгvйрдэг юм
Эр цэрэг vгvй бол
Эх орон эзгvйрдэг юм
Халуун залуу насыг нь хамтарч элээснээ бодоо
Хайрын галзуу дурлалд
Хамт элэгдсэнээ болгоо
ooрийг чинь гэж болгосон эрийн тэнгэр шvv дээ
vрийн чинь эцэг болсон хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахаа мэдэж болдоггvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваах вэ
Хазайсан газар тэдэнд чинь бvvвэй ээж тvшиг болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь бvсгvйн хайр ивээс болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
vvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Тoгoлдoр их урмыг нь бvр хугалчих юм бол
Тoрсoн шигээ тэд чинь уруугаа хараад уначихдаг юм
Эр хvнийг та нар хааяа ч болов oршoo
Эрлэгт явахаас нь oмнo ханийн жаргал эдлvvлж хайрла аа
Дээл бvсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоождог
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдээ
Янжинлхамууд минь болгоо
Эр нoхoр чинь эзгvй бол
Гэрийн зай эзгvйрдэг юм
Эр цэрэг нь vгvй бол
Эх орон чинь эзгvйрдэг юм
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хoвгvvдийг
oмooрч бичсэн шvлгий минь oршoo
ooрсдoo та нар нoмoрт нь жарга аа




profile