Юуны өмнө Монголынхоо бvх сайхан эмэгтэйчvvддээ Мартын 8ны мэнд хvргэe.ОУ ын эмэгтэйчvvдийн баярыг угтаж зарласан "Монголжингоо" уралдаан маань амжилттай боллоо.Уралдаанд маань олон сайхан бvтээлvvд орлоо.Эх орон элгэн садан ах дvv амраг ханиа санан дурассан тэр сэтгэлийн торгон vзvvрээс гарч байгаа олон бvтээлийг шvvхэд vнэхээр хvнд байлаа.Ингээд та бvхэндээ уралдааныхаа дvнг танилцуулья.

1р байр ~~~ *** Ээжийн бүүвэйн дуу *** Cика

2р байр "Бүсгүйчүүддээ баярын мэнд" НBалтeoд

тус тус эзэллээ.Уралдаанд тvрvvлсэн хvмvvс даруухан01@yahoo.com луу холбогдох утасныхаa дугаарыг явуулна уу? .Уралдаанд оролцосон бvх уран бутээлчиддээ аз жаргал хамгийн сайн сайхан бvхнийг хvсэн eрєєe.Tа бvхний mинь юу санасан 9 цагаан хvсэл тань бvтэх болтугай...
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.