♣♣..**Би чамд тийм л хайртай **..♣♣

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог

би чамд тийм л хайртай

Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй

би чамд тийм л хайртай

Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог

би чамд тийм л хайртай

Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг

би чамд тийм л хайртай

Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд

сэрээд зүүд байсанд баярладаг

би чамд тийм л хайртай

Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг

би чамд тийм л хайртай

Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг

би чамд тийм л хайртай

Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг

би чамд тийм л хайртай

by Бямбажаргал
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.