~~~Санахал юмдаа ижийгээ~~~
Чоно бэлтрэгэндээ ямар хайртай байдаг билээ
Чимээгээ дуулгахгуй уддаг хүүдээ түүнээс ч илүү хайртай миний ээж
Бургэд дэгдээхэйдээ ямар хайртай байдаг болоо
Бараагаа тоотой харуулдаг хүүдээ түүнээс ч илүү хайртай миний ээж
Хун экх орондоо ямар кхайртай билээ
Хүүгээ хөтөлсөн ээж минь тийм л хайртай
Ижийтэйгээ байхад зовсон зовлон байдаггуй
Ижийтэйгээ байхад асгарсан нулимс хайран байдагүй
Ижийтэйгээ байхад хогширсноо хүн мэддэгүй
Ижийтэйгээ байхад укхэл хүртэл хол байдаг
Намайг л гоёх гэж өөрийгөө мартсан миний ээж
Намайг олсох бий гэхдээ хугас ундаалсан миний ээж
Намайг даарчих болов уу гэж үүрөө жиндсэн эжий
Намайг нилхаараа гэж хоргодон урт насалсан эжий
Ээжгүй хун ижийн хайрийг мэдэхгүй
Ээжтэйхун ээжгүйн хэцүүг ойлгодоггуй
Хөлөө хүндрэхэд уртэй боллоо гэж баярласан ээжийнкхээ
хөтөл сэтэртэл намайг харуулдаж гаднаа өтөлсөн ээжийнхээ
Самбай цагаан ус нь унахаа байсан өдрөөс
Сар жилийг гатлан намайг зүүдлэхээ больсон мөчөөс
Зуун найман эрхинийх нь хээ будгэрэхээ байсан мөчөөс
Зүйдэл нөхөөстэй хуучин дээл нь гандахаа больсон цагаас
Дураараа оссон хүү тань
Дутаж эхлэнэ байхдаа ээж минь
Зовлон амсаагуй хүү тань зовж үзнэ байхдаа ээжээ
Хэлсэндээ хүрдэггүй нохортэй болзож танийгаа хүлээлгэсэн миний
Хийзтэй цайг тань олон халаалгаж суулгасан миний
Отолсон дээр нь улам отлуулж хар усийг тань цайлгасан миний
Онгорсон хойноо амаа бариж үгээ барах миний
Бурхан байдаг бол та л бурхан Ээжээ
Надаас хойш яана даа гэж та хэлдэг Ээжээ
Нээрээ танаас хойш яана даа би Ээжээ.

Ээждээ хайргүй хун гэж энэ хорвоод үгүй
Эхийн хайрийг амсаж узээгүй нэгэн бий
Эхийн хайрийг даагаагуй нэгэн ч бий
Эхийн харин хайрлаж чадсан н олон бий байх....
Сэтгэлдээ Xvvн Санахал юмдаа ижийгээ тань даa
by lexus