***Оюунаа ***
Дурлана аа би яадгийн дурлана
Дурлахгvй байя гэж хичнээн хичээгээд
Дурлаад л байгаа зvрхээ би яалтай
Хайрлахгvй гэж хичнээн бодоод ч
Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай
Дурлана аа би яадгийн дурлана
Дундуур сэтгэлээ дvvртэл дурлана
Эзэнтэй байсан ч хамаагvй дурлана
наХайрлана аа би яадгийн хайрлана
Хvнийх байсан ч хамаагvй хайрлана
Хайрын мянган шувуухайг
Халирч зугттал нь хайрлана
Дурлалын хvчит салхи нь чи байг
Дуртайяa хийсэх навчис нь би болоё
Ассан гал шиг дурлал чи байг
Аз жаргалтайгаар дvрэлзэх очис нь би болоё
Дуулим хорвоогийн дуусашгvй дурлал чи байг
Дайрвал ч дайр намайг, би бэлэн байна
БААГИЙ
profile