Бичлэгийн тоо 6,517
ene solongost bga humuus bishee.mongold iim solongos ezentei karaoke zunduu bdag.tend mongol ohidiig shireenii ohinoor avch solongosuudad bieiig n uneluuldeg.ene huuhen solongostoigoo yavj bgaad l suusan yum bn.itgehgui bga humuus nutagtaa ochood harna biz dee mongol ohiduud ingej l heden tugrug olj bgaa n nuuts bish shdee.
2009.01.17 15:21:49 (*.142.126.115)

-Хүний наймааны хэрэгт солонгосчууд түлхүү оролцож байна- Орхон аймгийн харъяат хэдэн бүсгүйг Хятад руу хил давуулах гэж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан билээ. Гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллага саяхан илрүүлжээ. Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион багуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Отгонжаргалтай энэ талаар ярилцлаа. -Энэ хэрэг хэзээ гарсныг илрүүлсэн бэ? -Хэдэн сарын өмнө гарсан ч бид хойноос нь нэлээд хөөцөлдсөний хүчинд энэ он гараад гэмт этгээдүүдийг илрүүлсэн. Гэмт этгээдүүд одоогоор 6-7 охин зуучлан гаргасан гэж мэдүүлэг өгч байгаа хэдий ч шалгаад эхлэхээр хэд хэдэн удаагийн үйлдэлтэй нь тогтоогдсон. -Дамжуулах ажиллагааг яаж хийдэг байсан байна? -Эрдэнэтээс хүнээ олоод Улаанбаатараар дамжуулаад Замын-Үүд авч явж хятад руу гаргадаг байсан нь тогтоогдсон. Одоогоор мэдэгдэж байгаа нь энэ долоон хүүхэн байгаа боловч тэдний цаана хэдийг гаргасныг тогтоох гээд ажиллаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй. -Одоогийн хохирогч болоод байгаа эмэгтэйчүүд бүгд Эрдэнэтийнх үү? -Тийм. Бүгд зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн байсан. Хүний наймааны золиос болгох хэрэг өмнө нь нийслэлээс гарч байсан бол одоо хөдөө орон нутгаас гардаг болсон нь энэ хэрэг хүрээгээ тэлж байгаагийн нэг илрэл юм. -Өнгөрсөн он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг хэдэн удаа гарч байсан бэ? -Одоогийн байдлаар 10 гаруй хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Энэ гэмт хэргийн золиос болсон 16-17 эмэгтэй байгаа. -Саун массажны газар охидын биеийг үнэлүүлж байсан солонгосчуудын хэрэг юу болсон бэ? -Хүн тус бүрийг 27 сая төгрөгөөр торгож, Солонгосын талд энэ тухай мэдэгдсэн. Тэдний талаас солонгосчууддаа анхаарал хандуулахаа манайд мэдэгдээд байгаа. Манай улсад ажиллаж амьдарч байгаа солонгосчууд энэ төрлийн гэмт хэргийг илүү үйлддэг болох нь ажиглагдсан учраас энэ тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Нэг үеэ бодвол саун массажны газар эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгж харьцангуй цөөрсөн. -Сүүлийн үед караокетэй холбоотой хэл ам гарах болсон? -Караоке ажиллуулах нэрээр Монгол охидын биеийг үнэлүүлж байсан солонгосчуудыг мөн хуулийн дагуу арга хэмжээ авч холбогдох газарт мэдэгдсэн. -ТВ чатын талаар ямар арга хэмжээ авч байна? -Сүүлийн үед ТВ чат, мессенжерт насанд хүрээгүй хүмүүс их ордгоос тэд ямар нэгэн байдлаар гэнэтийн халдлагад өртөх нь их байна. Мөн насанд хүрээгүй охидуудад таксины жолооч нар халдсан гэмт хэрэг хэд хэдэн удаа гарсан. Н.Бат