Цагтаа цалгиж явсан цал буурал эмээ минь үр ачийнхаа цангинам инээд хөөрөнд уясан жаргадаг байлаа. Тэртээ холоос нэгэн үр нь тэнгэрээс аврал эрэн гуйна. Тэрээр тэнгэрээс хурыг , будаа мэт арвин хоолыг, тэнхээрэл тэвчээрийг өлөн нүдээр бус үнэн сэтгэлийн угаас сүслэн залбирна. Аяа ямархан хувь тавилангаар орчлонгийн олон амьтад эрээнтэй бараантай, өндөртэй намтай явнам бэ? Яалтай ч билээ дээ. Бүхнээс хатуу байж бүсээ чангалах гэхээр болж огохгви л байх юм, ханаж цадталаа хагартлаа баяжаад идчих гэхээр хаа нэгтээ адил 1 нь өлсөж ядарч яваа. Ядмагхан хэрнээ яг цагаа болохоор язартлаа баяжих боломж ирдэг яасан сонин орчлон бэ. Хэтэрхий олон найзууд маань хэн нэгнийгээ танихаа ч байж. яаж явснаа мартаад ямбатан дээдэстэн болчихсон байх юм. Цаг хугацаа мөнх биш юм хойно цаг нь болохоор нисээд л одно. Харин би энэ бүхнийг хараад л халагдан хайрлаж суух юм даа. Агуу том бүхний бүтэц нь алтан тоосноос бүтдэг юм. Алтан тоос нь харин амьсгалын тоогоор хийсэн одном. Тоост энэ орчлонд тоостой тоглож чадахгүйгээс хойш тоос хөдөлгөж яваа андууд минь тонгойж нэг, өнгийж нэг орчлонг хараарай. Өглөө үүрийн гэгээ уулын цаанаас гарна гэдгийг мэдсээр байж үргэлж харанхуйд бүү нуугдаач. Харж бахад, алдаа онооноосоо агуу их туршлага, мэдлэгийг олж авах гэж бид төрсөн юм болохоор гавъяатай гараа нуун бусдын ард халаглан суугаад юугаа хийх вэ. Тиймээ бид ийм байх хэрэггүй ээ. Одоо болно. Өөртөө итгээд. Өөрийгөө чагнаад. Энэ орчлонд би юу хийж байна. Энэ орчлонд би яах гэж ирсэн юм.миний хийж чадах, миний сэтгэлийг догдлуулсан,урам зориг, баяр баяслыг өгдөг тэр зүйл хүлээж байна. Түүнийгээ оли. Болсоон болсон. Цаг нь болсон. Тэр цаг ирсэн. бид чаднаa.