Keep me signed in.
БҮГД БУЦДАГ ОРЧЛОНГ САНА Цасан дээр хээ тодорно Цааш нааш сүлжих хүмүүсийн мөр зурайна Орох цасан тэр л мөрүүдийг Огт мэдэгдэхээргүй дарна Цас гэдэг түр зуурынх Цаад мөр нь ч нэг л мөчийнх Сэтгэл хөдөлгөсөн бүхэн түр зуурынх Сэрээд мартдаг зүүд шигээ Хүний амьдрал бас зуурдынхаа Цастай үдшээр би ганцаар алхана Цагаан хярууг санчигандаа үлдтэл бодлогоширно Хаанаас ч юм бэ ирээд Хаашаа ч юм бэ одчихдог энэ орчлонд Зуурдхан амьдраад буцахаас хойш Зүдрээж бодлоо юунд чилээнэ вэ Хөл минь хаашаа зүглэнэ тийш явъя Хүсэл минь хаана хүрнэ тэнд очъё Эргэлзэж тээнэгэлзэлгүй Эргэж ч харалгүй Өөр бүгдийг орхиод Өөрийнхөө хүслээр нисье Ухаанаасаа би урвалаа Уйтгараасаа би зугтаалаа Бүү зэмлэ та нар намайг Бүгд буцдаг орчлонг санаа. .
Цасан дээр хээ тодорно Цааш нааш сүлжих хүмүүсийн мөр зурайна Орох цасан тэр л мөрүүдийг Огт мэдэгдэхээргүй дарна Цас гэдэг түр зуурынх Цаад мөр нь ч нэг л мөчийнх Сэтгэл хөдөлгөсөн бүхэн түр зуурынх Сэрээд мартдаг зүүд шигээ Хүний амьдрал бас зуурдынхаа Цастай үдшээр би ганцаар алхана Цагаан хярууг санчигандаа үлдтэл бодлогоширно Хаанаас ч юм бэ ирээд Хаашаа ч юм бэ одчихдог энэ орчлонд Зуурдхан амьдраад буцахаас хойш Зүдрээж бодлоо юунд чилээнэ вэ Хөл минь хаашаа зүглэнэ тийш явъя Хүсэл минь хаана хүрнэ тэнд очъё Эргэлзэж тээнэгэлзэлгүй Эргэж ч харалгүй Өөр бүгдийг орхиод Өөрийнхөө хүслээр нисье Ухаанаасаа би урвалаа Уйтгараасаа би зугтаалаа Бүү зэмлэ та нар намайг Бүгд буцдаг орчлонг санаа.