Ижийдээ би очино
|
Намрын шөнө зэлэн дээрээс алдуурсан унага шиг Намхан намхан толгод дамжин ижийдээ би очино Нар ташсан энгэрт төрсөн гэр минь бөмбийж Намайг хүлээсэн нутгийн минь уулс хүриэл өндөлзөж байгаа Намар болхоос өмнө ижийдээ би очноо Цахилдаг өвсөн дээгүүр шүүдэр бөнжигнүүлэн давхисаар Цахилж яваа гөрөөс шиг ижийдээ би очино Цал мөнгөн уулс нь цэцгээ дэлгээд угтдаг Цагийн хээтэй улиралд нутагтаа би очно Үүлс нь тэнгэртээ замхарч хүлээдэг нутагтаа л очино Үнээн зэлэн дээрээ жихүүцэн суугаа ижийдээ л очино Өнгө мөнгө,хоргой торго бус Өөрийнхөө сэтгэлийг өвөрлөөд очино Үүрийн цолмон шиг бүртийх ижийдээ охин чинь очноо.
ТЭНД АМИРЛАНГҮЙ НЯЛХААРАА ОРШИНО.
ҮлмэдэхмаА
| |
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.