Бичлэгийн тоо 3,329
Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд
           

Нурууны дасгалууд

Гуяны арын булчинг сунгах: 40см-ийн өндөртэй ширээн дээр нэг хөлөө өсгийгөөр нь тавьж, нөгөө хөлийн өвдөгний үеээр шулуунаар зогсоно. Аажмаар урагш бөхийхөд гуяны ар талд булчин дунд зэргээр сунаж татагдана. Энэ байдалд 15 сек барьж 2 хөлдөө ээлжлэн тус бүр 3 удаа давтаж хийнэ.


Нуруугаараа хотойх ба бөхийх: Гарын алга ба өвдөг дээрээ тулж эхлээд хэвлий рүү түлхэн нуруугаар хотойж 5 сек барьж, дараа нь буцааж хэвлийгээ татан нуруугаар бөхийж 5 сек барина. Дээрх дасгалыг 5 удаа давтаж хийнэ.

Дөрвөн хөллөж, гар хөл өргөх: Гарын алга ба хөлийн өвдөг дээрээ тулж нуруу болон хэвлийн булчин чангалж, нэг талын гар ба эсрэг талын хөлийг дээш өргөнө. Энэ байрлалд 5 сек барина. Түүний дараа эсрэг талын гар хөлөөр дээрх шиг байрлалд оруулан тус бүр 10 удаа хийнэ.

Аарцаг өргөх: Хэвтээ байрлалд хөл өвдөгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчин чангалж, бүсэлхий нурууг шал руу түлхээд тэр байдалдаа 5 секунд барьж дараа нь амрана. Дээрх дасгалыг 10 удаа хийнэ.

Толгой, цээж бөхийх: Хэвтээ байрлалд хөл өвдөгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчинг чангалж нуруугаа шал руу нааж, толгойг өргөн эрүүгээ өвчүүндээ хүргэнэ. 2 гарыг биеийн хажууг дагуулан сунгаж биеийн дээд хэсгийг өргөн мөрөө шалнаас хөндийрүүлэн 3 секунд барина. Энэ үед амьсгал түгжихгүй ба мөр өргөх үед амьсгалаа гаргана. Дээрх дасгалыг гарыг тохойгоор нугалан толгойн ард зөрүүлэн хийж болох бөгөөд энэхүү дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

Хэвлий эргүүлэх: Хэвтээ байрлалд хөл өвдөгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчинг чангалж, бүсэлхий нурууг шал руу түлхээд тэр байдалдаа мөрийг шалнаас хөндийрүүлэхгүйгээр аажмаар 2 хөлөө нэг тал руу нь эргүүлэн боломжтой хэмжээнд нь хүргэнэ. Энэхүү дасгалыг хоёр тал руу нь ээлжлэн тус бүр 10удаа хийнэ.

Түнхний үеэр гадагш эргүүлэн сунгах: Хэвтээ байрлалд хоёр хөлийг өвдөгөөр нь нугалан зөрүүлж доод талын хөлийн гуяны ар талаас барин цээж рүүгээ аажмаар татна. Энэ үед өгзөг, дээд хөлийн түнхний гадна талд сунах, татах мэдрэмж төрнө. Энэхүү байдалдаа 20 секунд барьж тус бүр 3 удаа хийнэ.

Өвдгийг цээж рүү шахах: Хэвтээ байрлалд хөл өвдөгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчин чангалж, нурууг шал руу наана. 2 хөлийн өвдөгнөөс барьж цээж рүү шахаад 5 секунд барина. Энэхүү дасгалыг 10удаа хийнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8493166/e90/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2589 Бүсгүй минь, эхлээд өөрийгөө хүндэлж сураарай 2015-03-03 2123
2588 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
2587 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
2586 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2037
» Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2149
2584 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2104
2583 Хулгай хийж байсан Монгол залуу эхнэр, хүүхдээ орхин зугтжээ 2015-02-28 2317
2582 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2156
2581 Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна 2015-02-27 2131
2580 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2018
2579 Америкт загварын блог хөтөлдөг хосууд 2015-02-25 3297
2578 Хамгийн махчин нь ч бас монголчууд биш юм байна 2015-02-25 2423
2577 Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ 2015-02-25 2100
2576 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2095
2575 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
2574 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
2573 МУ-ын гавьяат тамирчин Баярсайханы модель охины халуухан зургууд эрчүүдийн харцыг булаав 2015-02-21 2289
2572 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2216
2571 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2041
2570 Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ? 2015-02-18 2221
배너신청
자생병원

배너신청