Бичлэгийн тоо 3,329

“Дэлхийд данстай Монголын өв соёл” цуврал нэвтрүүлэг гарч эхэллээ

)

ГХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Монгол телевизийн уран бүтээлчдийн хамтын бүтээл “Дэлхийд данстай Монголын өв соёл” цуврал нэвтрүүлгийн эхнийх нь өнгөрөгч ням гарагаас  МҮОНТВ-ээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Манай өмнөд хөршийн нийслэл Бээжин хотноо хадгалагдаж байдаг Монголын түүх, соёлын холбогдолтой дурсгалт газруудыг сурвалжлан судалж, монгол үзэгчиддээ хүргэх зорилгоор 8 цуврал нэвтрүүлэг бэлтгээд байгаа юм. ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал, түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, Хөрш орнуудын газрын зөвлөх, СГЗ Я.Ганбаатар нар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ идэвхтэй оролцож бэлтгэсэн танин мэдэхүйн эдгээр нэвтрүүлгүүд ням гариг бүрт цацагдах ажээ.

Бээжин хот нь XIII зууны үед Монголын эзэнт гүрний их нийслэл байсан билээ. Монголын эзэнт гүрний их хаан Хубилай сэцэн Бээжин хотыг гүрний их нийслэлээрээ зарлан зарлиг гаргаж, улмаар их бүтээн байгуулалтыг өрнүүлснийг өнөөдөр үлдэж хоцорсон орд харш, сүм хийд, цамхаг, суваргын үлдэгдэл турь бэлхнээ гэрчилж байна. Тиймээс тухайн цагтаа хятадаар Дайду буюу монголоор Их нийслэл Хаанбалгас хэмээн нэрлэгдэж, дэлхий дахинаа “дорно зүгийн хосгүй үзэсгэлэнт хот” хэмээн шагшигдаж байсан түүхтэй.

Нэвтрүүлэгт үзүүлэх Хубилай хааны Цагаан суваргат сүм, Хубилай хааны гүнжийн сүм, Чанчунь бомбын Цагаан үүлийн сүм, Төрийн хөвгүүдийн сургууль, Тэнгэр шинжих ордон, Хэвтээ бурхан зэрэг олон өв дурсгал хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв болон ЮНЕСКО, Дэлхийн соёлын өвийн бүртгэлд мөнхөрсөн байдаг. Монголчууд эдүгээ өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод олонтаа зорчих болсон ч тэнд монголын түүх, соёлын ийм их нандин өв дурсгалууд байдгийг тэр бүр мэддэггүй билээ.

Дэлхийн өнцөг булан бүрт хадгалагдаж үлдсэн Монголын түүх, соёлын холбогдолтой энэ мэт өв дурсгалуудыг ГХЯ цаашид ч сурвалжлан судалж, үзэгчид, уншигчдын хүртээл болгохыг зорьж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8063920/cbe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1949 Монгол ээжтэй хүүхдийг Монголын иргэний бүртгэл хүлээж авахгүй байна [1] 2014-04-28 4482
1948 Өөрийн хэв маягтай байх 10 алхам 2014-04-27 4249
1947 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд сайн дураараа огцров 2014-04-27 4414
1946 Шүдийг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ? 2014-04-26 5201
1945 Охины зураг, өвчний түүхийг ашиглан хуурамч хандивын данс нээжээ 2014-04-26 4655
1944 Живсэн онгоцны нэг өрөөнөөс 48 охины цогцосыг олжээ 2014-04-26 4561
1943 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-04-25 4179
1942 Дөрвөн настай загвар зохион бүтээгч Mayhem 2014-04-25 4201
1941 Үр хөндөлтөөс амьд гарсан хүүгийн илтгэл олныг бишрүүлэв 2014-04-25 4522
1940 Усан онгоцны зорчигчид амьд үлдсэн түүхээсээ хуваалцаж байна 2014-04-24 4766
1939 Солонгост гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүс хил дээр танигддаггүй 2014-04-24 4510
1938 Зорчигчдын гэр бүлд 250 саяын нөхөн олговор олгоно 2014-04-24 4504
1937 Хэрэв хүүхэдтэй болохыг хүсвэл унтдаг орныхоо дэргэд сайн энерги, хуримтлуул 2014-04-23 4751
» “Дэлхийд данстай Монголын өв соёл” цуврал нэвтрүүлэг гарч эхэллээ 2014-04-23 4420
1935 Хойд Солонгос цөмийн шинэ туршилтанд бэлдэж байж болзошгүй 2014-04-22 4307
1934 Амьд үлдэгсэд байх найдлагагүй боллоо 2014-04-22 5002
1933 Д.Болд 208 саяар өөрийгөө үнэлжээ 2014-04-21 4433
1932 Хөхийг томруулж болох 8 арга 2014-04-21 5357
1931 Онгоцны дугуйнд зүүгдэж таван цаг ниссэн хүү амьд үлджээ 2014-04-21 3412
1930 Victoria’s Secret-ийн хамгийн үнэтэй 10 шоу 2014-04-20 4210
배너신청
자생병원

배너신청