Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ-ны тооллогын комиссын тооллогын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны тооллогын түр товчооны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад ЭСЯ-ны түр товчооны бүрэлдэхүүнээс гадна “mglclub.com” цахим хуудас, “Салат” ТВ, “Өдрийн сонин”, ГАХИТ зэрэг байгууллагын төлөөлөл нийт 16 хүн оролцож, Солонгост амьдардаг МУ-ын иргэдэд тооллогын талаарх мэдээллийг хүргэх асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Элчин сайд Д.Гэрэл цаашид монгол иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлж, тооллогын зорилго, ач холбогдлыг сурталчлахад онцгой анхаарч ажиллахыг уулзалтын үеэр онцолж байв.
Мөн сургалтад оролцогчид МУ-ын иргэдэд мэдээлэл хүргэх гол суваг нь гар утсаар мессеж явуулах гэдгийг онцолж, сурталчилгааны олон хэлбэрийг өргөн ашиглахыг санал болгож байлаа. Уулзалтын явцад иргэний шинэчилсэн бүртгэл, тооллогын ялгааг иргэдэд өргөн сурталчлах шаардлагатай байгаа нь харагдаж байв.
Уулзалтын дараагаар түр товчооны бүрэлдэхүүнд тооллогын асуулга нөхөх, дүн мэдээг нэгтгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болно.
.
solongosruu naidvartai gargaj ogvol tootsoog belen hiine utas 95836623