Солонгос улсад амьдарч буй Та маш бага зардлаар эх орондоо байгаа гэр бүл, найз нөхөдтэйгээ интернэтээр утсаар ярьж, түүнчлэн байнга холбоотой байх боломжийг Ж-Мобайл компаниас олгож байна. Хэрэглэгчиддээ улам ойртох, чирэгдэл багатай үйлчлэх үүднээс Солонгос улсад байнгын гэрээт борлуулагч ажиллуулж эхэллээ.
Дэлхий нийтэд нэвтэрч байгаа орчин үеийн дэвшилтэт ALL IP, NGN технологид суурилсан, интернет сүлжээгээр дамжуулан яриа хийх үйлчилгээ юм.
Жи-Мобайлын дугаар авч интернетээр дуудлага хийх, хүлээн авах боломжтой болж байна.
Интернетфон үйлчилгээг ашигласнаар дараах давуу талууд танд бий болох юм:
- Монгол дахь Жи-Мобайлын сүлжээ, хамрах хүрээнээс үл хамааран ямар нэг интернетийн үйлчилгээтэй газраас уг үйлчилгээнд холбогдох.
- Интернетфон үйлчилгээний хэрэглэгчид хаана ямар улсад байгаагаас үл хамааран хоорондоо хямд үнээр буюу Монгол доторх тарифаар ярих;
- Гадаадад зорчих, аялахдаа та компьютерт аль нэг Softphone програмыг ашиглан Жи-Мобайлын дугаар, нууц кодыг оруулан хүссэн үедээ эх оронтойгоо холбогдох;
- Гадаадад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, оршин суудаг иргэд, оюутан залуус эх орондоо байгаа гэр бүл, төрөл садан, найз нөхөдтэйгөө интернэт ашиглан хялбар, хямд аргаар байнга холбоотой байх
Интернетфон үйлчилгээний боломж:
- Зөвхөн дуудлага хийгээд зогсохгүй Монгол болон бусад аль ч улсаас дуудлага хүлээн авч ярих ба та гаднаас дуудлага хүлээн авч яриа хийхэд таниас ямар нэгэн төлбөр тооцохгүй ба таны данс мөнгөгүй байсан ч дуудлага хүлээн авах.
- Интернетфон үйлчилгээ нь дуудлага шилжүүлэх, давхар дуудлага авах, хүлээн авсан, аваагүй болон залгасан дуудлагын жагсаалтыг харах, утасны жагсаалт үүсгэх зэрэг үүрэн холбооны үйлчилгээнд байдаг олон нэмэлт үйлчилгээг ашиглах.
ГАРАХ ЯРИАНЫ ТАРИФ: |
Жи-Мобайл сүлжээнд (98) |
42₮ |
Улаанбаатар хот |
|
Мобиком (99, 95, 55) Скайтел (91, 96) Юнител (88) МЦХ (9015, суурин утас) Төмөр зам (24, 25) Төрийн холбоо (91, 92) |
55₮ |
Бусад аймаг, хот |
|
Мобиком Скайтел Юнител |
150₮ |
МЦХ |
120₮ |
Олон улсын ярианы гарц |
|
001, 002, 003, 004, 005 |
42төг + Гарцын тариф |
ОРОХ ЯРИАНЫ ТАРИФ: |
Аль ч сүлжээнээс ҮНЭГҮЙ |
|
Дугаарын үнэ: 20 000₮
Данс: 5 000 нэгж
Үйлчилгээний хугацаа: 6 сар
Жич:
- Жи-Интернэтфон үйлчилгээний дугаарыг Жи-Мобайл корпорацийн үйлчилгээний төв салбар, Интернетфон үйлчилгээний гэрээт дилерээс худалдан авах боломжтой.
- Тухайн аль нэг оронд борлуулж байгаа бүх төрлийн IP phone худалдан авч Жи-Интернетфон үйлчилгээний тохиргоо хийн ашиглах боломжтой.
- ИнтернетФон үйлчилгээ нь SIM карт ашигладаггүй учир хэрэглэгчийн нэр, нууц код нь таны хувийн дугаар болох тул хэрэглэгчийн нэр, нууц кодоо бусдад алдахгүй байхыг анхаарна уу.
Жи-Интернетфон үйлчилгээ нь Жи-Мобайл корпорацийн Урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх цэнэглэгч картыг ашиглан цэнэглэж болно. Цэнэглэгч картуудыг Жи-Мобайлын үйлчилгээний салбар нэгжүүд, гэрээт борлуулагчаас худалдан авна.
Интернетфон үйлчилгээний хэрэглэгчид дансаа хангалттай хэмжээгээр нэг удаагын төлбөрөөр цэнэглэх нөхцөлийг бүрдүүлж 50000 төгрөгийн цэнэглэгч картыг худалдаалж байна.
Дансны үлдэгдэл шалгах заавар:
• 311 дугаарт залгаж зааврын дагуу үлдэгдэл шалгана.
Дансны цэнэглэх заавар:
• 311 дугаарт залгаж зааврын дагуу цэнэглэгч картаар цэнэглэнэ.