Бичлэгийн тоо 39

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Уншсан 28480 vote 0 2013.04.09 21:55:56


 

       БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд миний бие томилогдож ирээд ажилдаа орсоор 2 сар болж байна.

    

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

            

Солонгосын хойгийн өнөөгийн улс төрийн байдлын талаар санаа зовж манай олон иргэн ЭСЯ-ндаа хандаж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд санаа бодол, байр сууриа илэрхийлье.


Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс цэрэг дайны агуулгаар ихээхэн хүчтэй мэдэгдлүүд хийж, талууд хариу цохилт хийхэд  бэлэн гэсэн утгаар хойгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгааг ЭСЯ маш сайн мэдэж, мэдэрч байгаа. ЭСЯ-ны хувьд дотоод гадаадын мэдээллийн бүхий хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнүүдийг нэн анхааралтай нягтлан үзэж, дүн шинжилгээ хийхийн хамт суугаа орныхоо Засгийн газар, албаны хүмүүстэй байнга уулзаж мэдээлэл авч, санал солилцож байна.


Эдгээрээс дүгнэн хэлэхэд өнөөгийн байдал нь мэдээлэл, суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй, Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямар ч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болоогүй гэдгийг дотоод гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар батлан хэлж байгаа юм.


Гэхдээ ямар нэгэн өдөөн хатгалга, алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч гэсэн байлдаан болж, та бүхний амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй, БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж суугаа орны удирдлага мэдэгдэж байгаа.        


Монгол Улс, манай ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэж итгэж байна. Энэ байдлыг та бүхэн жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж байгаа. Тиймээс манай иргэд тайван байж, ажил сурлагадаа урьдын адил анхаарна уу гэж уриалъя.


ЭСЯ-ны хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, та бүхний санал хүсэлтийг бүхий л сувгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно гэдгийг мэдэгдье.


ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД


2013 оны 4 дүгээр сарын 9

http://mongolembassy.com/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7191453/ed8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсанsort
39 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74082
38 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73680
37 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68151
36 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63089
35 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59376
34 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59340
33 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59280
32 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56520
31 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54089
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53712
29 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52067
28 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51864
27 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51616
26 АВТОМАШИН admin 48881
25 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47905
24 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47780
23 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45376
22 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45153
21 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44629
20 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43141
19 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42911
18 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41493
17 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41183
16 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38939
15 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38764
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37499
13 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34647
12 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33185
11 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32462
10 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30707
9 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30147
» ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28480
7 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25942
6 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25006
5 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23721
4 шатрын тэмцээн file Levi`s 19673
3 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19064
2 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18204
1 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15179
배너신청
자생병원

배너신청