Бичлэгийн тоо 39

 

ЭСЯ нь суугаа оронд онцгой байдал үүссэн үед БНСУ-ын зарим байгууллагатай
хамтран ажиллах тохиролцоотой.
Энэ тохиролцооны дагуу Солонгост амьдарч буй
өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг хангах, сонор сэрэмжтэй холбогдолтой
мэдээлэл өгөх шилжин байршуулах арга хэмжээг авах үүрэгтэй.

Байдал хүндрэх тохиолдолд БНСУ-ын ГХХЯ болон хүчний байгууллагуудаас
туслалцаа дэмжлэг авч бусад орны Дипломат Төлөөлөгчийн Газруудын нэгэн адил
өөрийн иргэдийг нутаг буцаах нэгдсэн төлөвлөгөөг ханган ажиллана.

 

Харин энэ зорилгыг биелүүлэхэд БНСУ-д байнга болон түр хугацаагаар оршин сууж
буй өөрийн орны иргэдийг нэгдсэн бүртгэлд оруулах шаардлага байдгийн дагуу
бүртгэлийг хийдэг.
Иргэд БНСУ-д оршин сууж буй газрын хаяг, холбоо барих
утасны дугаар зэргийг ЭСЯ-нд өгч бүртгүүлэх шаардлагатай байдаг.

Энэ нь суугаа оронд онцгой байдал зарлах тохиолдолд иргэдтэйгээ яаралтай
холбоо барих, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх, тухайн үед биеэ хэрхэн
авч явах талаар зааварчилга өгөх боломжийг өгөх юм.

Онц байдал /дайн, мөргөлдөөн/-ын журам улсын нууцын зэрэглэлтэй байдаг болно.

 


Онц байдал ба Хэвлэл мэдээлэл
 

БНСУ-ын Онцгой байдал тогтоох тухай 2008 оны 2 дугаар сарын 28-нд
шинэчлэн найруулсан  хуулинд зааснаар  дайн, олон нийтийг хамарсан онц ноцтой
байдал, гамшгийн үед  иргэний засаг захиргааны  шугамаар  улс орон, тухайн хот,
бүс нутгийн байдлыг  бүрэн зохицуулах боломжгүй нөхцөлд тус улсын
Ерөнхийлөгч  Онц байдлыг хэсэгчилэн болон улсын хэмжээнд тогтоож,
үүнийг зохицуулах онц эрхийг Онц  байдлын штабт олгодог.

 

Энэ штаб онц байдал зарлагдсан тухайн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг
сахиулах болон бусад бүх үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд  тогтоосон
хэв журмыг зөрчсөн, олон нийтэд аюул занал, хор хөнөөл учруулах зэрэг
 12 төрлийн /үндэсний аюулгүй байдалд харшлах бүх төрлийн гэмт хэрэг,
батлан хамгаалахад саад учруулах гэмт хэрэг, гадаад харилцаанд хор хөнөөл
учруулах гэмт хэрэг, тэсэлж дэлбэлэх, хорлон сүйтгэх гэмт хэрэг, үндэсний болон
гадаад валютын гэмт хэрэг г.м./ гэмт хэргийг цэргийн шүүхийн шугамаар
шийдвэрлүүлдэг байна.

 

Мөн дээрх штабаас онц байдалтай холбогдуулж гаргасан бүх төрлийн мэдээллийг  
төв, орон нутгийн үндэсний болон хувийн хэвшлийн зөвшөөрөл бүхий бүх радио,
телевиз, мэдээллийн агентлагуудаар дамжуулан ард иргэд, олон нийтэд шуурхай
мэдээлж, сонордуулдаг юм байна. Үүнээс гадна хүмүүс олноороо байрласан
газруудад штабын мэдлийн тусгай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ч ашиглаж болдог аж.  

 

Харин олон нийтийг төөрөлдүүлэх, сөрөг мэдээлэл цацагдахаас сэргийлж,
штабын зүгээс онц байдлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулж буй
нэвтрүүлэгт  шаардлагатай гэж үзвэл  хяналт тавьдаг  байна.    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1859283/3ad/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсанsort

Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9]

Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7]

Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file

ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД

Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2]

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1]

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай

АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся.

Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд

Биеийн байцаалт аяны тухайд file [1]

АВТОМАШИН

  • admin
  • Уншсан 48880

"Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ"

Оюутнуудын ажиллах эрх

Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ

Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file

Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай

Сургалт зохион байгуулах тухай

Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар

Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна.

Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай

ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ

Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай

Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай

НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага

BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5]

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт

Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1]

근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар

АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file

шатрын тэмцээн file

Олдсон баримт бичгийн жагсаалт file

АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ

배너신청
자생병원

배너신청