Бичлэгийн тоо 39


                          Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай

   

БНСУ-д гэрээгээр ирж ажиллаад гурван жилийн хугацаа нь дуусаж байгаа ажилчдыг ажил олгогчийн хүсэлтээр дахин сунгаж ажиллуулж болох тухай журам БНСУ-ын Хөдөлмөрийн сайдын 275-р тушаалаар батлагдан 2007.06.01-нээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Ингэж хугацаагаа сунгаж ажиллахад дараах журмыг баримтална. Үүнд:

 

1.      Гэрээний 3 жилийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ажил олгогч БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн товчоонд(노동부 고용지원센터) тухайн ажилчныг дахин сунгаж ажиллуулах тухай хүсэлт(재고용신청서) гаргана. Хөдөлмөрийн товчоо энэхүү хүсэлтийг хүлээн авсан тодорхойлолт(확인서) ажил олгогчид олгоно.

2.      Дараа нь БНСУ-ын Хуульзүйн яамны Цагаачлалын албанд(법무부 출입국관리사무소) тухайн гэрээт ажилчин өөрөө, эсвэл ажил олгогч эргэж орж ирэх визний зөвшөөрөл(사증발급인정서) хүснэ. Визний зөвшөөрөл хоёроос гурван долоо хоногийн дараа гарна.

3.      Тухайн гэрээт ажилчин эх орондоо буцахдаа гэрээгээ сунгаж ажиллахыг зөвшөөрч олгосон тодорхойлолт(재고용확인서), визний зөвшөөрлөө(사증발급인정서) авч явбал зохино. Очоод дээрх хоёр бичиг баримтыг хавсарган БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаж виз хүснэ.

4.      Эх орондоо очсоноос хойш 30 хоногийн дараа дахин орж ирэх боломжтой. Ажиллах гэрээгээ ийнхүү дахин сунгаж байгаа ажилчдын хувьд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, сургалтаас чөлөөлөгдөнө.

5.      Гэрээгээ сунган дахин орж ирж ажилдаа орсон ажилчныг ажил олгогч нь харьяа Хөдөлмөрийн товчоонд бүртгүүлнэ.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/570535/8ce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청