Бичлэгийн тоо 39

АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН

СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО

 

БНСУ дахь Монгол улсын ЭСЯ болон БНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хөгжлийн Газраас хамтран ажлын байраа солихоор дүүргүүдийн Хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлсэн гэрээний ажилчдад шинээр ажлын байр санал болгох "Ажлын байранд дасан зохицох" сэдэвт сургалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

 

Сургалт өдөрлөг: 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 11.00 цагаас 15.00 цаг хүртэл  Гёнги мужийн Солонгосын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хөгжлийн Газрын салбар (Сувон ёг) болон Инчоны Хүний нөөцийн хөгжлийн төв (Инчоны Вонинжэ ёг)-д тус тус болно.

 

 Өдөрлөгийн үеэр өдрийн хоол, цай, зуушаар үйлчилнэ.

 

 Ажлын байраа солихоор бүртгүүлсэн иргэд Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

 

           Жич: Байршлын схемийг хавсралт файлнаас үзнэ үү.

 

 Байрлал:

       1. Сувон дахь Солонгосын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн Хөгжлийн Газрын салбар

 Сувон ёгоос автобусаар ирэхэд:

Ø      46-1, 51, 88, 3003 - 한일전산여고앞 (Ханилжонсан ёгу ап) буудалд буугаад замын эсрэг талын байшин

Ø      720, 720-2, 1009, 7780 - 권선구청앞 (Гуансон гүчонь ап) буудалд буугаад 한일전산여고 зүг рүү алхаад 5 минут орчим алхана.

 

2. Инчоны Хүний Нөөцийн Хөгжлийн Төв

 

Метро :  인재 (Инчоны цагаан цэнхэр шугамын Вонинжэ ёг [1130] ) 1-р гарцаар гараад 5 минут алхана.

Автобус:  동암역 оос 103, 34 дугаарын автобусанд сууж [인천인력개발원앞 - Инчоны хүний нөөцийн хөгжлийн төв] буудал дээр бууна. (한국 산업인력공단앞)

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны 02-794-4090 болон ГАХИТөвийн БНСУ дахь Төлөөлөгчийн газрын 02-6382-5885 дугаарын утаснаас лавлана уу.

 

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3736500/9a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청