Бичлэгийн тоо 39

АВТОМАШИН

Уншсан 48878 vote 1 2009.01.05 14:13:35
АВТОМАШИН ИМПОРТЛОГЧДЫН АНХААРАЛД


Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4-д заасан “суудлын автомашин” гэдэг ойлголтонд ямар төрлийн тээврийн хэрэгсэлийг хамруулан ойлгох талаар Улсын Дээд Шүүх 2007 онд 13 тоот тайлбар гаргасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Барааг Тодорхойлох, Кодлох Уялдуулсан Системийн хүрээнд гаалийн байгууллага хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Хуулийн хүрээнд зарим загварын микроавтобус, фургон, бага оворын ачааны (pick-up) автомашинуудад онцгой албан татвар ногдуулж байгааг зориуд анхааруулж байна. Автомашины анхны зориулалтыг өөрчилж 10-аас дээш хүн тээвэрлэх зорилгоор суудал нэмэх, автобусны суудлыг авч автомашин болгон тоноглосон тохиолдолд ч онцгой албан татвар ногдуулна.
Иймээс тээврийн хэрэгслийг худалдан авахаасаа өмнө зохих тодорхой мэдээллийг гаалийн байгууллагаас авч байна уу. Мэдээлэлийг интернетээр www.ecustoms.mn хаягаар, эсвэл гаалийн лавлах утас 1281, Улаанбаатар хотын гаалийн газрын лавлах утас 70110896-аар авч болно.


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1081194/a75/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청