Бичлэгийн тоо 372

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сарын эхээр Өмнөд Солонгост айлчлан Ерөнхийлөгч Пак Кын Хетэй уулзахаар төлөвлөжээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хетэй ирэх тавдугаар сарын 7-нд Сөүл хотноо уулзаж, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаарх асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар холбоотон улсуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын гол сэдэв нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгийн аюулаас ангижруулах болон Хойд Солонгосын пуужингийн дайралтын талаарх асуудал байх аж. Үүнээс өмнө өнгөрсөн 12-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Азид хийж буй айлчлалаа Өмнөд Солонгос улсаас эхлүүлсэн билээ.

Үүний зэрэгцээ өчигдөр болсон Хойд Солонгосын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сены төрсний ойн өдрөөр Өмнөд Солонгосын ард иргэд их удирдагчдийн зургийг галдан шатаах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсний хариуд БНАСАУ-ын дээд командлалаас БНСУ-ын албаныханд ард игэдийнхээ үйлдэлд уучлалт гуйхыг шаардсан тулган шаардах бичиг ирүүлжээ. Хойд Солонгосын дээд командлалаас ирүүлсэн тулган шаардах бичигт Өмнөд Солонгосын ард иргэдийн үйлдлийг гэмт хэрэг хэмээн нэрлэж, ахин ийм хэрэг өдүүлсэн тохиолдолд ямар ч сануулгагүйгээр хариу гал нээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс сүүлийн үед АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсуудын пуужингийн дайралтаар сүрдүүлэн сандаргаад буй бөгөөд олон улсын зүгээс тус улсыг их удирдагч Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр пуужин харваж  магадгүй хэмээн сэжиглэж байсан юм.

Хойд Солонгос улс өчигдөр буюу 15-ны өдөр их удирдагч Ким Ир Сений төрсний 101 жилийн ойг тэмдэглэж, их удирдагч болон түүний хүү Ким Чен Ир нарын шинэ хөшөөг нээжээ.

Б.АНХТУЯА

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7211252/cb0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청