Бичлэгийн тоо 372


Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр БНСУ-ын Чэжү аралд эхэлж байна. Тус тэмцээнд 16 орны 162 цагаан-хөх өмсгөлтнүүд хүч чадлаа сорихоор чуулсны 60 шахам хувийг тэмцээний зохион байгуулагч Солонгос хийгээд Монгол Улсын баг тамирчид бүрдүүлж байна. Солонгосын 55 жүдоч өрсөлдөж байгаа бол манайхан 34 бөхөө илгээжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Афин-2004 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Лондон-2012 олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Азийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, Х.Мөнхбаатар, Э.Энхбат, Ц.Наранжаргал болон бусад залуу бөхчүүд багтжээ. Сонирхолтой нь манай шилдгүүдийн ихэнх нь жин өгсөн барилдах бөгөөд 66 кг-д хүч үздэг Х.Цагаанбаатар маань бүр 73 кг-ийг алгасан 81 кг-д зодоглохоор шийдсэн байна.

Харин гэмтэлтэй байгаа олимпийн аварга Н.Түвшинбаяр унаган багын найз Э.Энхбатыгаа дэмжихээр Жэжүг зорьжээ.

Дэлхийн цомын тэмцээн маргааш өндөрлөнө.

 

Ц.Ганбат

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6837313/0d4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청