Бичлэгийн тоо 372
Тамхины хуулийг хэрэгжүүлэх журам гаргана
5 минутын өмнө
Тамхины хяналтын тухай хуулийг ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөх юм. УИХ өнгөрсөн оны аравдугаар сард Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Гэхдээ энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, яаж хяналт тавих талаар ойлголт олон нийтэд дутмаг байгаа. Тэгвэл энэ талаарх  сургалт зөвлөгөөнийг Нийслэлийн захирагчийн албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс “Хангарьд” ордонд өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байцаагч, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч нар оролцсон юм.

“Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол утга санааг ойлгож, хяналтаа хэрэгжүүлэх учиртай юм. Тамхи татахыг тас хориглосон заалт байхгүй. Хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж, хүмүүсийн ухамсрыг өөрчлөх нь зүйтэй хэмээн”  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал сургалтын үеэр онцолж байлаа. Нийслэлийн хэмжээнд архи, тамхины төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг 3000 орчим аж ахуйн нэгж байдаг бөгөөд сургуулийн орчмын 500 метр гэх мэтээр тамхи зарахыг хориглох газрууд шинээр нэмэгдэж байгаа. Мөн хяналтыг хэрхэн хийх вэ гэх мэтийн асуултууд гарч байгаа. Тэгвэл энэ бүхнийг Засгийн газраас удахгүй батлах журмаар тусад нь зохицуулах юм гэж сургалт зохион байгуулагчид ярьж байлаа. Гэхдээ одоогоор журам гараагүй байгаа учраас мөн ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаа бололтой.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7053077/182/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
배너신청
자생병원

배너신청