Бичлэгийн тоо 372
А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо
Манай улсын өсвөрийн тамирчин ОУХМ Алтан-Өлзийн Энхтуул шатрын өсвөр үеийн дэлхийн аварга боллоо. Дэлхийн аваргын 17 насны ангилалд түрүүлсэн түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын мэндчилгээндээ "Манай эх орон " FIDЕ " -гийн эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Ард олон оюуны спортыг дэмжин, сонирхож байгаа энэ өдрүүдэд өсвөрийн шилдэг тамирчдын дундаас дэлхийн аварга төрсөнд билэгшээж байна" гээд оюуны спортын хүнд шалгуурыг давж, Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийн тавцанд дуурсгасан ОУХМ А.Энхтуулд баяр хүргэн, цаашид спортын олон олон давтагдашгүй амжилтын эзэн байхыг хүсэн ерөөсөн байна.

Энэ удаагийн шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Кайсери хотноо долдугаар сарын 21-30-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас 15 насны ангилалд Б.Баярмаа, 17 насны ангилалд ОУХМ А.Энхтуул нар оролцсон юм.

"FIDE" буюу Олон улсын шатрын холбоо, сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 29 орны 500 гаруй өсвөрийн шатарчин оюун ухаанаа уралдуулсан ажээ. Тус тэмцээнд ОҮХМ А.Энхтуул сүүлийн өргийн тоглолтод Туркменистаны шатарчин дэлхийн аварга Жораева Говхертэйг буулган авсан байна. Ийнхүү А.Энхтуул хувийн тоглолтоороо өсвөрийн дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг эх орондоо анх удаа авчирлаа. Түүнтэй сүүлийн өрөгт тоглосон Туркменистаны шатарчин 17 насны ангиллын дэлхийн чансааг тэргүүлж явсан юм.

Өмнө нь А. Энхтуул 2006 онд Чехийн Прага хотод болсон өсвөр үеийн багийн дэлхийн аваргад амжилттай оролцож, өөрийн багийн гурван хүүхдийн хамт алтан медаль хүртэж байсан билээ. Мөн тэрбээр 2008 онд Германы Дрездин хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад их мастер Б.Мөнгөнтуул, ОУХМ Д.Янжиндулам, спортын мастер Ц.Мөнхчулуун нарын хамт амжилттай тоглон багаараа дөрөвдүгээр байрт, "С" хэсэгтээ тэргүүн байр эзэлж тусгай байрын шагнал, цомыг хүртэж, спортын мастер Ц.Мөнхчулууны хамт ОУХМ болох болзлыг хангасан билээ.

Нэг хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар овоглон явсан ОУХМ А.Энхтуул анх есөн настайдаа “Төр Монгол” сургуулийн шатрын клубт орж хичээллэсэн байдаг. Түүний дараа Биеийн тамирын "Аварга" дээд сургуулийн харьяа лицей сургуульд сурч байжээ. Түүнд анх шатрын эрдмийг зааж өгсөн ачтан бол яах аргагүй З.Батболд багш юм. Харин тэрбээр 2006 оноос хойш Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

А.Энхтуулыг бага байхад шатрын спортоос гадна урлагийн гоц авьяас нь илэрч байв. Тэрбээр 2001 онд "Бяцхан тод авьяастан" тэмцээний тусгай байрын шагналыг хүртэж, Монголын хүүхдийн ордны "Эрдэм" алтан медаль, Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн "Авьяас" алтан медалиар энгэрээ мялаалгаж байсан. Харин 2002 онд "Шилдэг авьяаслаг сурагч", мөн ондоо өсвөр үеийн "Алтан цом" дууны уралдаанаас мөнгө, дараа жил нь тус уралдаанаас алтан медаль хүртэж байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумандаа 2002 онд "Дэгдээхэй нас-1" анхны бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил "Дэгдээхэй нас-2" тоглолтыг хийж байлаа. "Цоглог нас" бие даасан тоглолтоо 2003 онд Хэнтий аймгийн Бор-Өндөрт, 2004 онд Өвөр Монголын Хөх хотод тус тус хийж, "Хүслэнт нүүдэл" шатрын номоо 2009 онд гаргасан билээ. Багаасаа авьяаслаг, хөдөлмөрч дайчин хүүхэд байсны тод жишээ нь энэ бүхнээс харагдана.

Өсвөрийн дэлхийн аварга А.Энхтуулын амжилт гаргах боломж бололцоог нь хангаж өгдөг Дарханы "Хар төмөрлөг"-ийн үйлдвэр, "Бороо гоулд" компани, "Монгол Чех металл" компанийн хамт олонд баярлаж талархах нь зүйтэй болов уу. Эдгээр компаниуд Монголын шатрын спортын түүхэнд мөнхрөх гавъяа байгуулж, оюуны спортод нүдээ олсон хөрөнгө оруулалт хийж чадлаа. Ийнхүү 14 настайдаа ОУХМ-ын болзол хангаж байсан А.Энхтуул, 17 насандаа дэлхийн шатрын өсвөр үеийн аварга болсон нь Монголчууд бидний бахархах зүйлийн нэг боллоо.

Н.Отгонбаатар

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3469124/05d/trackback

namona

2010.09.11 21:17:27
*.60.65.9

sport,delhiin avarguudiig ih gargah heregtei uls ornii neree sainaar dursgaj yvaa oorhon duudee bayrlalaa.

 

midem

2010.11.09 12:43:15
*.51.33.36

Mongol gedeg negen neriig ertontsiin chihnee duursgaj yavaa dyydee bayar hyrgej amjilt hysie! 


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
57 АНУ Өмнөд Солонгосыг хамгаална гэв Levi`s 2013-04-03 3256
56 Хойд Солонгос цөмийн цогцолбороо сэргээнэ Levi`s 2013-04-03 3278
55 Солонгост байгаа монгол иргэдийнхээ талаар санаа тавьж байгаа хүн байна уу... Levi`s 2013-04-04 6443
54 БНСУ-ын иргэдийг албадан гаргав [7] Levi`s 2013-04-05 6289
53 СОЛОНГОСЫН ХОЙГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.СҮХБААТАРЫН ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ Levi`s 2013-04-09 4358
52 Дампуу улс төрийн эхлэл ба төгсгөл Levi`s 2013-04-15 3264
51 Барак Обама Пак Кын Хетэй уулзана Levi`s 2013-04-16 3266
50 Хойд Солонгос Өмнөдтэй хэлэлцээр хийхгүй гэв Levi`s 2013-04-28 3217
49 “Тиймээ, дандаа ийм байна”... admin 2013-04-29 3029
48 Оюуны өмчийн газраас монголын шилдэг брэндийг батламжлав admin 2013-04-29 4457
47 Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавив admin 2013-04-29 3031
46 "ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ АМЬДАРЦГААЯ" ӨДӨРЛӨГ БОЛНО. admin 2013-04-29 3714
45 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5548
44 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5982
43 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6681
42 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 9189
41 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6596
40 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7633
39 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7439
38 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 8167
37 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 7163
36 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7732
35 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 6230
34 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5790
33 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 6038
32 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6662
31 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 6018
30 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 8212
29 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5967
28 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7802
27 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 8192
26 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7723
25 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 11002
24 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9741
23 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8547
22 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7999
21 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6963
20 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 6062
19 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 5028
18 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4960
17 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5686
16 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4901
15 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6602
14 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 5112
13 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 5147
배너신청
자생병원

배너신청