Бичлэгийн тоо 372

 

 

Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна шүү дээ. Бид очмоор байна шүү дээ. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ.” Энэ үгийг Боловсрол Соёл Шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда Японы Монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяакотой өнгөрсөн 9-р сард уулзахдаа хэлсэн байна.
 
Ч.Куланда Монголын төрийг түшилцэж яваа, монголын боловсрол, соёл, шинжлэх ухааныг хариуцсан дэд сайд хүн. Тэр хүний амнаас ийм үг гарлаа гэж үү?.
 
Магадгүй Улс орондоо Монгол судлалыг хөгжүүлье гэсэн Японы эрдэмтний сэтгэлийг Ч.Куланда сайд мохоосноор улс орноо дэлхийд таниулах нэгэн боломжийг алдаж ч байгаа юм билүү. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр БСШУ-ны дэд сайд улс орноо уландаа гишгэж Казахстанаас дорд үзжээ. Зөвшилцвөл үл ялих үйлс ч бүтдэг, эс зөвшилцвөөс томоохон ажил ч сүйрдэг жамтай. Таны утгагүй яриа, Монгол улсаа уландаа гишгэсэн сэтгэхүйгээс болж, гадны нэг оронд монгол улсын хэл соёлыг дэлгэрүүлэх боломж хаагдаж байна. Ч.Куланда сайд аа та яагаад Монгол судлалыг японд хөгжүүлэхийг тэгтлээ эсэргүүцсэн юм бэ? Төрийн сайд хүн яагаад улс орноо Казахстанаас дорд үзэв ээ?
 
Швейцарийн их сэтгэгч И.Лафатер “Ухаалаг байхыг хүсвэл: ухаалаг асууж, анхааралтай сонсож, тайван хариулж, хэлэх юмгүй үедээ яриагаа тасалж сур” хэмээн сургасан байдаг.  Таньд энэ үгнээс өөр хэлэх үг олдоогүй юм бол дуугүй байвал барав. Та энэхүү үгийг хэлснээрээ өөрийгөө болон улс орноо гадаадын том эрдэмтний өмнө дорд үзлээ.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оо
Таны толгойлж байгаа засгийн газарт Монгол улсын эрх ашгийн эсрэг сайд ажиллаж байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялвал одоогийн ерөнхийлөгч Дмитрий Медведевийг ерөнхий сайдаар томилно гэдгээ мэдэгдсэн. Үүнийг сангийн сайд Алексей Кудрин эсэргүүцэж, хэрэв иймэрхүү цус ойртолт үргэлжилсээр байвал Орос  орон эдийн засгийн хувьд ухрахад хүрнэ. Намайг ирэх засгийн газарт ажиллахыг албан ёсоор санал болгоогүй ч санал болгосон тохиолдолд би татгалзах болно гэж хэлсэн байдаг. Үүнийг нөхөр Медведев маш эмзэг хүлээн авч тэр даруй Сангийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Оросын ерөнхийлөгч өөрийнх нь үзэл бодлоос зөрсөн сайдаа ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл улс орны эрх ашгаас зөрсөн сайдыг яах ёстой вэ? Ерөнхий сайд аа.  Ч.Куланда сайдын энэ хариуцлагагүй үг улс орны эрх ашгаас зөрсөн нь илт байна. Төр, засаг нь улс орноо удирдах чадваргүйн тод жишээ энэ бус уу!!
Монгол улсын төр засаг Монгол ухаанаар асуудалд хандах ёстой. Төр нь төр шиг ажиллаж, хууль нь хууль шиг үйлчилж, Монгол орон улс шиг байгаасай гэсэндээ үүнийг бичиж байна.
 Монгол улсыг Монголоор нь дэлхийд үлдээх цөөхөн хүчин зүйлийг өнөөгийн улс төрөөр оролдогсод ойлговол сайн сан.
 
Ч.Куланда гэж хэн бэ?
Ч.Куланда 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980 онд МУИС төгсөн. Боловсролын доктор цолтой. 1990 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байжээ. Үүний дараа “Ардчилал” сонин, “Монгол таймс” сонинд тус тус ажиллаж байсан бөгөөд “МҮОНТ”-ийн захирлаар нэг хэсэг ажиллаж байсныг нь хэн хүнгүй мэдэх билээ. 2008 оны 10 дугаар сараас УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны  дэд сайдын албыг хашиж байгаа.
 
Тэрээр “Зууны мэдээ” сонинд “Казах тvмэн лалын шашин шvтдэг, хатуу ёс жаягтай. Дээр нь хаалттай цаг vед чөлөөтэй сэтгэж, ардчилалтай амьдарсан эмэгтэй хvний хувьд танаас сонирхож асуух юм олон л байна. Тухайлбал, та эхлээд монгол залуутай гэр бvл болж, дараа нь япон хvнтэй суусан. Хоёр хvvхдийн тань нэг нь казах, нөгөө нь монгол нэртэй бил vv. Одоо ганц бие амьдарч байгаа юу гээд л ... Гэхдээ хамаагvй асуусанд уучлаарай, хариулахгvй байж болно?” гэсэн сэтгүүлчийн хувийн амьдралынх нь талаар асуусан асуултанд ийнхүү хариулжээ.   
 
1980-аад онд их сургууль төгсөөд амьдрал зохиосон. Тэр vед хэцvv байлаа. Одоо манай хамаатан садан дотор халх монголчуудтай битгий хэл гадны янз бvрийн хvнтэй амьдрал зохиосон хvн олон. Гагцхvv 1980-аад онд маш хэцvv байлаа. Манай гэр бvлээс нэрээ хасуулж явах хэрэгтэй гэсэн санал тавьж байсан. Яагаад ч юм надад бусдын vгээр явах биш өөрийн толгойгоор явж, ад vзэгдэх vе зөндөө байлаа. Сургууль хамт төгссөн казах хvvхдvvд "Буруу номтонтой нөхцсөн" гээд л надаас дөлж, зугтаана. Амьдрал баян юм болохоор болж бvтэхгvй юм гардаг, тэрийг юуг нь нуух вэ. Дараа нь би япон хvнтэй суусан. Нэлээд монголжуу хvн байсан юм. Тухайн vед олон улсын гэр бvлvvд бий болсон. Насны хувьд эцэг эхээс хамааралгvй биеэ даасан vе. Японд амьдарч, янз бvрийн салбарт ажилласан. Буяны ажилд ч гар бие оролцдог байлаа. Монголын эдийн засаг хэцvv байсан учраас хvvхдvvдэд туслах, ном цуглуулах, хичээлийн хэрэглэл хvргэх, урлагийн салбарыг дэмжих гээд чадах чинээгээрээ ажилласан. Сvvлдээ тэр оронд удаан байх тэвчээр барагдаж, нутгаа санасан. Хvний нутагт хэцvv юм билээ. Их залуудаа очвол дасаад тэндээ бvр суурьшиж магадгvй. Би Монголд л миний орон зай байна гэсэн бодолтой явсан. Японд өөрийн орон зайг олж чадаагvй. Гэр бvлд хэрvvл уруул байгаагvй. Амьдрал аз жаргалтай, хvvхдvvд сурч боловсорч, дутагдах гачигдах юмгvй байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасны дараа харимааргvй санагдаж, Монголдоо амьдармаар байна гэдгээ хэлсэн. Япон хvн бол заавал гэрийн эзэгтэйтэй байдаг. Нөхрөө халамжилж, гэрийн ажлаа хийх ёстой. Энэ vvрэг надад ахадсан юм уу, багадсан эсвэл гологдсон алийг нь мэдэхгvй /инээв/. Тэгээд монголдоо ирсэн. Одоо хvvхдvvд том болсон. Нэг нь Японд олон жил суралцаж төгсөөд саяхан ирсэн. Сvvлийн 7-8 жил ганцаараа амьдарсан. Ганцаараа байх хэцvv юм билээ.

Монгол орны нэр төрийг үл тоомсорлосон дэд сайд Ч.Куландагийн үгэнд зэвүүцсэн эрдэмтдийн захидал:
Захирал Л.Хайсандайд
   Японы Монголч эрдэмтэн, Токиогийн их сургуулийн багш Кимура Аяако 2011 оны 9 дүгээр сарын 21-нд манай хүрээлэн дээр ирж бид хоёртой ( Б.Сэржав, А.Буянтөгс) уулзсан юм. Энэ үед К.Аяако “Би Куланда дэд сайдтай уулзлаа. Намайг ажлынхаа тухай ярихад Куланда надад “Чи тэнд монгол хэл заагаад байхдаа яах вэ дээ. Чамаас илүү монгол хэлтэй хүн зөндөө байна шүү дээ. Бид очмоор байн шүү дээ. Танай сургуульд монгол хэлний анги нээхийн оронд казах хэлний анги нээвэл дээр биш үү. Монголыг бодвол Казахстан том улс шүү дээ.” Гэж ярьлаа. Би бүр гайхаад үнэхээр тэгэж хэлж байна уу гэдгийг нь лавлаж асуусан. Куландаа Монголын засгийн газрын ширээн дээр сууж байгаа мөртлөө ийм үг ярьж байх юм. Танайх улсдаа арай үнэнч хүнээр сайд болгож баймаар юм аа. Энэ үгийг захиралд дамжуулж өгөөрэй. Хайсандай захирал мэдэж байсан нь дээр.” Гэж бид 2-т хэлсэн.
Кимура Аяако нь Монголын театр, цамын урлаг судлалаар ажилладаг, манай улсад дэд доктор, Шинжлэх Ухааны докторын зэрэг, Япон улсын Токиогийн их сургуульд Монголын театрын урлагийн судлалаар Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн. Манай ОУСХ-гийн хүндэт профессор Аяако Токиогийн их сургуульд монгол хэл, монгол судлал заадаг. Түүний хичээлд 500 гаруй оюутан суралцдаг. “Токиогийн их сургуульд сурч төгссөн хүмүүс ихэвчлэн Японы нийгэмд удирдах ажил хийдэг. Манай оюутнуудаас Монголд элэгтэй хүмүүс их гарна. Ирээдүйд Монгол улсын хөгжил, 2 улсын харицлааны хөгжилд миний оюутнууд хувь нэмэр оруулах байх” хэмээн бахархаж явдаг хүн. Гэтэл Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаас урмын үг сонсохын оронд Япон дахь Монгол судлалыг үл тоомсорлосон, Монголын Казахстанаас дорд үзсэн үг сонсоод ихэд гайхаж байгаагаа бидэнд ярьсан. Бид хоёр ч Куланда дэд сайдын энэ үгэнд уур хүрч, захирал танд үүнийг дамжуулж байна.
Доктор Б.Сэржав
Доктор А.Буянтөгс
2011 оны 9дүгээр сарын 26

Н.Батаа
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5232534/13b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21258
101 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7300
100 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6702
99 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6792
98 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6582
97 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9704
96 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7540
95 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6877
94 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6549
93 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7423
92 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5046
91 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8024
90 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6220
89 Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих боломж байна [3] admin 2012-06-08 7378
88 Гадаад дахь монголчууд ням гаригт сонгуульдана [1] admin 2012-06-08 8055
87 Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126] admin 2012-07-05 12421
86 Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2] admin 2012-07-05 11107
85 Монголчууд жолооны шалгалтаа монгол хэлээр өгнө [2] Levi`s 2012-11-05 4368
84 Элчин сайд, консулууд эх орондоо ирэх дургүй байна [1] Levi`s 2012-11-08 4222
83 Монгол залуу БНСУ-д амиа алдлаа Levi`s 2012-11-16 5455
82 Монгол бүргэдийг ирэх хавар буцаана Levi`s 2012-11-19 3433
81 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Пхеньян сөрөг хүчнийг дэмжиж байна [1] Levi`s 2012-11-22 3911
80 Элчин сайдууд ба томилгоо Levi`s 2012-12-06 3579
79 Х.Цагаанбаатар жин алгасан 81 кг-д өрсөлдөнө Levi`s 2012-12-06 3382
78 Ким Чен Ирийн ууган хүүгийн амь насанд халдах гэсэн тагнуулчийг баривчлав Levi`s 2012-12-06 5113
77 교육이 몽골의 힘 admin 2012-12-17 4494
76 Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв Levi`s 2013-01-02 3116
75 Хойноос үлээх салхи Levi`s 2013-01-27 2841
74 Өмнөд Солонгос “нийгмийн улс” болно Levi`s 2013-01-28 3184
73 Хойд Солонгост каннибализм дэлгэрч байна Levi`s 2013-01-29 3232
72 Хойд Солонгос дахин анхааруулга өгөв Levi`s 2013-01-29 3236
71 Умард Солонгосын пуужин АНУ-ыг чиглэв Levi`s 2013-01-29 3371
70 Шүдний өвчин буюу Хойд Солонгосын пуужин Levi`s 2013-02-05 3524
69 Ази дахь “чичиргээ” Levi`s 2013-02-13 3184
68 Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг Levi`s 2013-02-15 3260
67 БОЛОР ЦОМЫН ЭЗЭН МОНГОЛ ХЭЛ ТӨЛБӨРГҮЙ ЗААНА admin 2013-02-19 4704
66 ӨНӨӨДӨР МОНГОЛД admin 2013-02-20 3381
65 ТАМХИНЫ ХУУЛЬ 3.1-с хэрэгжиж эхэлнэ. admin 2013-02-20 3439
64 САЙХАН СЭТГЭЛТ ХҮМҮҮС УНШААРАЙ БАС ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАДАГ ОРЧУУЛАГЧ НАР АНХААРАЛДАА АВНА УУ [3] amjilttai_ 2013-02-25 5686
63 Хөх ордны анхны эзэгтэй Пак Ген Хе Levi`s 2013-03-04 3590
62 БНСУ-д оршин суугаа Монгол иргэдэд зориулсан зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтын хөтөлбөр file ADVertisement 2013-03-07 3606
61 Хууль бус иргэдийн эрхийг хамгаалах боллоо. Levi`s 2013-03-24 3619
60 Хууль бус ажил эрхлэлтийг хуулиар хориглоно Levi`s 2013-03-24 3702
59 Жүжигчин ХанХэЖин Хөлбөмбөгийн тамирчин ГиСонгЮун хосууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө admin 2013-03-27 3683
58 Xойд солонгос байлдааны бэлэн байдал зарлалаа [1] Levi`s 2013-03-28 4020
배너신청
자생병원

배너신청